Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөлийн цэцээс даян аварга Н.Батсуурийг санаачилгатай барилдсан гэх үндэслэлээр давууллаа

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
0 минут 47 секунд
Гэрэл зургийг Mpa.mn

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жил, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн долоогийн даваанд даян аварга Н.Батсуурь, улсын арслан Ц.Содномдорж нар барилдлаа.

Барилдааны үндсэн цаг дууссан тул дүрмийн дагуу хөлийн цэцээс улсын даян аварга Н.Батсуурийг идэвхтэй барилдсан гэх үндэслэлээр санал нэгтэй давсанд тооцлоо. Ингэснээр шөвгийн дөрөвт улсын аварга даян аварга Н.Батсуурь, аварга О.Хангай, гарьд М.Бадарч, харцага Ц.Бямба-Отгон нар шалгарч үлдлээ.

Улсын харцага Ц.Бямба-Отгон долоо давж улсын заан цолны болзол хангалаа
Улсын харцага Ц.Бямба-Отгон долоо давж улсын заан цолны болзол хангалаа
 
Ж.Чинбүрэн: ЭМДС эрсдэлийн сан болохоос өөрөө хүсээд кесарево хагалгаагаар төрдөг ээжүүдийн зардлаас хөнгөлдөг гоо сайхныг даах сан биш
Ж.Чинбүрэн: ЭМДС эрсдэлийн сан болохоос өөрөө хүсээд кесарево хагалгаагаар төрдөг ээжүүдийн зардлаас хөнгөлдөг гоо сайхныг даах сан биш
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.