Хязаалан насны морьдын уралдааны үеэр унаач хүүхэд мориноос унасан гэх мэдээлэл тархсан. Тэгвэл энэ талаар Цагдаагийн байгууллагаас дараах мэдээллийг өглөө. Тодруулбал,
"Хязаалан насны морьдын уралдааны үеэр гараанаас гарах үед 173 номертой 10 настай эрэгтэй хүүхэд мориноос унасан бөгөөд хүүхдийг 103 түргэн тусламжийн эмчийн үзлэгт оруулсан бөгөөд биеийн байдал хэвийн. Ар гэрийнхэнтэй нь холбогдож, хүлээлгэн өгсөн" гэж мэдээллээ.