Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд нийт 1113 дэд өртөө, 52,965 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгаан хүчдэлийг тасалсан байснаас 1067 дэд өртөө, 45,572 хэрэглэгчийн хэрэглээг сэргээсэн бол 7393 хэрэглэгч цахилгаангүй байгаа юм.
Мөн УБЦТС ТӨХК-аас 241 ажилтан, 19 механизм, 46 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна.