Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨСҮТ: Үерийн усыг хөл нүцгэн туулж болохгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 1 секунд

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын албан үүргийг тор орлон гүйцэтгэгч Ж.Байгальмаа дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр,

"Дулааны улиралд гэдэсний халдварт өвчний тохиолдлын тоо нэмэгдэж, хоолны хордлогот халдварын дэгдэлт нэмэгддэг. Энэ нь нян вирус, мөөгөнцрөөр бохирлогдсон ус, хоол хүнсээр мөн хүнээс хүнд дамжин халдварладаг.

2023 оны эхний зургаан сард нийт гэдэсний халдварт өвчний 984 тохиолдол бүртгэгдсэнээс 630 нь цусан суулга өвчин бүртгэгдсэн байна. Гэдэсний халдварт өвчний үед халуурах, бөөлжих, усархаг, цустай залхагтай суулгах, гэдэс базлах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Уг өвчнөөр бүх насныхан өвдөх боломжтой байдаг ч тав хүртэлх насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд илүү хүнд өвчилдөг. Тиймээс эдгээр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандаарай.

Мөн үер усны аюулын үед гэдэсний халдварт өвчин дэгдэх эрсдэл бий болдог. Учир нь гэдэсний халдварт өвчин үүсгэгч хөрсөнд хадгалагдаж байдаг учир хөрснөөс ил гарч, үерийн устай холилдддог. Ингэснээр ундны устай мөн холилдох эрсдэл үүсдэг бөгөөд иргэд үерийн устай харьцах, туулах тохиолдолд гэдэсний халдварт өвчин авах эрсдэлтэй. Тиймээс үерийн усыг хөл нүцгэн туулахгүй байх, гар болон бусад хэсгээр үерийн усанд хүрэхгүй байх, бага насны хүүхдүүдээ үерийн усанд тоглуулахгүй байх, үерийн усны лаг шаврыг цэвэрлэх, булаг шандны уснаас шууд уухгүй байх, ундны усыг буцалгаж хэрэглэх шаардлагатай" гэв.

ХӨНДӨХ СЭДЭВ: Аялал зугаалгын үед хараа хяналтаа сулруулж, хайртай үрсээ гол усанд осолдох эрсдэл рүү бүү түлхээрэй
ХӨНДӨХ СЭДЭВ: Аялал зугаалгын үед хараа хяналтаа сулруулж, хайртай үрсээ гол усанд осолдох эрсдэл рүү бүү түлхээрэй
 
512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.