Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Дамдинням: Англи хэлний чанарын үнэлгээгээр Монгол Улс 136 орноос 72-т жагсаж байна. Тиймээс бид зарчмын том өөрчлөлт хийх ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 7 секунд

УИХ-ын чуулганы 2023.06.28-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын Ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн 6.6 дахь хэсэгт заасан Англи хэлийг үндсэн гадаад хэл байхаар тусгах заалтыг хэлэлцэж гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ны гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Дамдинням: Хуулийн төсөлд Англи хэл Монголын боловсролын үндсэн гадаад хэл байна гэдэг заалт дээр бид хоёр сар талцлаа. Баримтуудаас дурдвал хуулийн төсөл 2021 оны 6-р сарын 24-нд өргөн баригдсан тухай Засгийн газрын танилцуулга байна. Үүнд Англи хэлний боловсрол олгохтой холбоотой үндсэн гадаад хэл нь Англи хэл байна гэсэн эрх зүйн зохицуулалтыг тусгах гэж бичсэн байна.

Мөн гишүүд хар хайрцгийн бодлого геополитик гэж яриад байгаа. Үүнд Гадаад харилцааны яам хариуцлагатай хандах ёстой л доо. Тэгэхээр ГХЯ-наас 2020 оны 10-р сарын 23-ны өдөр бичгээр хүргүүлсэн санал дээр Англи хэлтэй холбоотой ямар ч үйл байхгүй.

Дараа нь намын бүлгээр дэмжигдэж явсан байдаг. Статистик тооноос харвал 2022 оны байдлаар Англи хэлээр ярьдаг 86 орон байна. Түүнээс 55 орон нь Англи хэлийг хоёр дахь гадаад хэл гэж үзээд боловсролдоо заасан байна. Мөн 13-14 улсад үндэсний цөөнхийн хэлний дараа оруулаад явж байна.

Харин Англи хэлний чанараар авч үзвэл Азид Монгол улс 45 орноос 43 дугаар байрт байна. Дэлхийд үнэлгээнд орсон 136 орноос 72 дугаар байрт байна. Тиймээс бид зарчмын том өөрчлөлтийг хийчих хэрэгтэй байна.

ТББХ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт жороо морины уралдааныг оруулж зохион байгуулах тогтоолыг баталлаа
ТББХ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт жороо морины уралдааныг оруулж зохион байгуулах тогтоолыг баталлаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.