Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТББХ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт жороо морины уралдааныг оруулж зохион байгуулах тогтоолыг баталлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Уг тогтоолын төсөлд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.19 дэх хэсэгт заасныг баримтлан Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт жороо морины уралдааныг оруулж зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газар, Зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайдад даалгахаар тусгажээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Д.Тогтохсүрэн нараас УИХ-ын даргад тавьсан саналын дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооноос дээрх тогтоолын төслийг боловсруулсан гэдгийг хуралдаан даргалагч тодотгосон юм.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Байнгын хорооны тогтоолыг баталлаа.

Хөдөлмөрийн хуульд өөрчлөлт оруулж долоодугаар сарын 10-ныг бүх нийтийн амралтын өдөр болгоно
Хөдөлмөрийн хуульд өөрчлөлт оруулж долоодугаар сарын 10-ныг бүх нийтийн амралтын өдөр болгоно
 
Л.Мөнхтүшиг: Ойрх Дорнодын бүс нутагт байнга оршин суугчаар бүртгэлтэй 350 иргэнээс буцах хүсэлт тавиагүй
Л.Мөнхтүшиг: Ойрх Дорнодын бүс нутагт байнга оршин суугчаар бүртгэлтэй 350 иргэнээс буцах хүсэлт тавиагүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.