Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жүжигчин Найнаа: “Ганбаа“-ийн лайв хүмүүст хүрч эхлэхэд их айсан бас гайхсан. Энэ бол контент шүү дээ

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
13 минут 6 секунд

Сошиал орчноор "Ганбаа" хэмээх найз залуудаа хаягдсан нэгэн бүсгүйн бичлэгийг та үзсэн байж болох юм. Магадгүй зарим нь түүнийг үнэн гэж бат итгэсэн бол зарим нь контент хэмээн хүлээн авч буй. Тэгвэл стресстэй энэ нийгэмд нэгэн шинэ өнгө төрх бүтээж, хүмүүст инээд хөөрийг бага ч болов бэлэглэх зорилготой "Найнаа" пэйжийн админ жүжигчин Ц.Цэрэннадмидийг энэ удаагийн ярилцлагын зочноор урьж ярилцлаа.

Магадгүй та өмнө нь түүнийг харж байсан мэт санагдвал UBS телевизийн бэлтгэн хүргэдэг хамгийн анхны ''To be or Not to be" 2011 шоуг эргэн санаарай.

-Яагаад өөрийнхөө пэйж хуудсыг Найнаа гэж нэрлэсэн юм бол. Магадгүй таны ойр дотнынхон тань таныг Найнаа гэж дууддаг болохоор ингэж нэрлэв үү?

-Би айлын том охин. Доороо гурван эрэгтэй дүүдээ. Дүү нар маань бас хамаатнуудын маань хүүхдүүд намайг Найнаа гэж дууддаг. Том дүү маань Найнаа гэж хэлд орсон. Харин миний жинхэнэ нэрийг Ц.Цэрэннадмид гэдэг. Найзууд маань Цээгий гэж дууддаг.

-Та аль сургуулийг ямар мэргэжлээр төгссөн бэ?

-Би СУИС-ийг Кино найруулагч мэргэжлээр 2017 онд төгссөн.

-Тэгэхээр мэргэжлийн жүжигчин биш гэсэн үг үү?

-Жүжиглэх уран чадварын хичээл хоёр жилийн сургалтын хөтөлбөрт байдаг юм. Тиймээс жүжиглэх уран чадварын хичээл үзэж байсан гэсэн үг.

-Сүүлийн хэдэн сар Найнаа пэйж хуудсаар дамжуулан хөгжилтэй контентуудыг хийж, хүмүүст хүргэж байгаа шүү дээ. Ялангуяа Гамбаа гэх дүрийг гаргаж ирээд лайв хийж байгаа бүсгүйтэй контент хүмүүст их хүрэх шиг боллоо. Ер нь хэзээнээс эхлээд контент хийх санаа төрөв?

-Манай ангийн буюу Кино найруулагчийн ангиас жүжигчний анги руу шилжсэн дүү нар бас найзууд бий. Миний хувьд 27 настайдаа 17 настай хүүхдүүдтэй хамт СУИС-д хамт орж суралцаж байсан юм. Одоо манай дүү нар мундаг жүжигчид болоод нэрд гараад өөрсдийн гэсэн карьертай болсон. Би ч түүнийг нь хараад баярлаж сууж байлаа. Тэгээд л гэнэтхэн өөрөө контент хийгээд үзвэл яах бол, ер нь эхлүүлж үзье гэж шийдсэн. Дүү нараасаа маш их мотивац авсан.

Тэгээд л Найнаа пэйжээ нээгээд ганцаараа эхэлж байсан юм. Яг дөрөвдүгээр сарын 02-ны өдөр пэйжээ нээгээд контентууддаа орж эхэлсэн. Эхэндээ тийм ч сайн явсангүй. Тэгж байгаад нэг Орос видео үзсэн юм. "Дуудлагын эхнэр" гэдэг. Гэтэл тэр бичлэг надад нэг л дутуу санагдсан. Тэгээд л би үүний оронд байсан бол хэрхэн жүжиглэх байсан бол би бараг илүү жүжиглэнэ дээ гэж бодоод л КУДС-ийг мэргэжлийн жүжигчнээр төгссөн Төмөрөө гэдэг дүүтэйгээ хамтраад дуурайгаад хийж байсан юм. Тухайн үед би эмнэлэгт хэвтэж байсан ч эмнэлгээсээ оргоод гялс нэг бичлэг хийсэн. Гэтэл тодорхой хэмжээнд хүмүүс үзсэн байсан.

Ер нь бол одоогоос хоёрхон сарын өмнөөс л контентуудаа хийж эхэлсэн. Энэ хугацаанд пэйж хуудас маань арай хийн хүмүүст хүрч байсан. Гэтэл долоохон хоногийн өмнөөс л хүмүүсийн хандалт нэмэгдэж эхэлсэн дээ.

-Та 27 настайдаа СУИС-ийг төгссөн гэлээ шүү дээ. Тэгэхээр өмнө нь ямар мэргэжилтэй, ямар ажил хийдэг байсан юм бэ?

-Өмнө би Төмөр замын цагдаагийн газар цагдаагаар ажиллаж байсан. Гэхдээ энэ бол миний байх ёстой газар биш юм байна. Миний сонирхолд нийцэхгүй юм байна гээд ажлаасаа гарч байсан юм.

Түүнээс гадна миний хувьд цагдаад байхаасаа л телевизийн шоунуудад орж байлаа. Бүр UBS телевизийн "To be or Not to be" шоуны хамгийн анхны улирал буюу 2011 онд оролцож, шилдэг оролцогчдын тоонд багтаж байлаа.

Тухайн үед өөрийгөө их хөгшин гэж бодож байсан юм. 27 настай хэрнээ л суралцаж болохгүй гэж бодож байсан ч үзээд алдъя гэж бодоод шалгалт өгтөл тэнцсэн. Тэр үеэс л өөрийгөө урлагийн хүн болох юм байна гэдгээ ойлгосон доо.

Түүнээс гадна би жүжиглэнэ гэдгийг зүгээр л нэг үг хэлээд, үйлдэл үзүүлээд өнгөрөх зүйл гэж боддоггүй юм. Анх урлагийн тэр дундаа жүжиглэлтийн А, Б-г ч мэддэггүй байхад намайг "To be or Not to be" шоуны гуравдугаар шатанд бэлдэж байсан жүжигчин Я.Эрдэнэбал гуайг би өөрийнхөө багш гэж бодож явдаг. Мөн СУИС-д суралцаж байхад Б.Отгонбат багш маань жүжиглэх уран чадварын хичээл заадаг байсан. Багшийгаа үргэлж шүтэж явдаг юм.

-"To be or Not to be" тэмцээнд хэр амжилттай оролцсон бэ. Одоо бодоход сайхан дурсамж байх?

-Шилдэг 25 оролцогчийн нэгээр шалгарч байсан юм. Одоо ч гэсэн бид хоорондоо холбоотой байдаг. Фэйсбүүк групптэй. Заримдаа бие биетэйгээ уулзацгаана. Бараг 10 гаруй жил болсон ч бие биетэйгээ сайхан харилцаатай, найзууд хэвээрээ байдаг.

-Та хүүхэд байхдаа л урлагт хайртай байв уу?

-Тийм шүү. Ёстой нөгөө хүмүүсийн хэлдгээр галзуу хүүхэд байсан даа. Урлагийн үзэлэгийнхээ бүх номерт өөрөө оролцдог байсан. Бүр ангийн маань багш гуравдугаар ангид надад тусад нь 500 төгрөг өгч байлаа. Ер нь л их идэвхтэй хүүхэд байсан шүү. Хүрэл тулга, уран жиргээ гээд оролцохгүй тэмцээн байгаагүй. Мөн 10 жилийн сурагч байхдаа МҮОНРТ-ийн бэлтгэн хүргэдэг байсан "Том халаас" "Томруулдаг шил" "Цэнэг" зэрэг нэвтрүүлгүүдийн багт ажилладаг байсан юм.

-Үргэлжлүүлэн контентуудынх нь талаар ярилцъя гэж бодлоо. Ер нь "Ганбаа" гэх сэдэв хэрхэн гарч ирэв. Зарим хүмүүс ч гэсэн тухайн контентыг үнэн гэж итгэсэн байна лээ?

-Ерөнхийдөө "Ганбаа" гэдэг сэдвийг лайв хэлбэрээр хийе гэж бодоогүй юм. Харин "Наалдамхай найз охин" гэсэн сэдвээр контент хийе гэж бодож байсан. Гэтэл тухайн бичлэгийн өдөр их ядраад мөн ард жүжиглэх масс олдоогүй. Тэгээд л машинд лайв хэлбэрээр бичлэгээ хийсэн. Дээр нь би дөнгөж эвлүүлэг сурч байгаа болохоор хэрхэн хийхээ ч мэдэхгүй их будилсан. Тэгээд л бичлэгээ хийгээд л пэйж дээрээ цацчихсан чинь хүмүүс их үзсэн байна лээ. Бас үнэн гэж итгэсэн байсан. Угтаа бол зүгээр л бичлэг шүү дээ.

Гэтэл маш их хандалт авсан. Бараг хандалт авна гэж огт төсөөлөөгүй байсан. Ямарсайндаа л Төмөрөө маань намайг яарч бичлэгүүдээ нийтэлж байна жаахан харзнаж байгаад нийтэл гэж захидаг. Тэгээд л тэр бичлэгийг нэг өдрийн нөхөөсний бичлэг гээд яарч сандраад хийсэн ч олон хүнд хүрсэн байсан. Бас их гайхсан.

-Яагаад?

-Тэр бичлэг хүмүүст ингэж хүрнэ гэж бодоогүй байсан хэрэг. Бүр нэг жилийн дараагаас л хүмүүс бичлэгүүдийг маань мэддэг болно, хандалт нэмэгдэнэ гэж бодож байтал төсөөлөөгүй бичлэг хүмүүст хүрэхээр гайхдаг юм билээ.

-Тэгвэл контент нь нэг мэдэхэд л хүмүүст хүрээд олноор шэйрлэгдээд эхлэхэд ямар санагдсан бэ?

-Би зүгээр айсан. Яагаад гэхээр ээж маань залгаад л юу хийгээд байгаа юм бэ гээд л хэлэхээр нь айж эхэлсэн. Тэгээд хоёр дахь бичлэгээ залруулга маягаар хийх гэж үзсэн ч нэг их хүрээгүй гэж бодсон. Тиймээс гурав дээр ерөөсөө Ганбаагаа гаргаж ирье гэж шийдээд лайв хийхээр болсон.

Миний хувьд Ганбаа дээр Төмөрөөгөө гаргаж ирье гэж огт бодоогүй, өөрийнхөө насны хүнийг гаргаж ирье гэж бодсон ч тийм хүн олдоогүй. Ялангуяа найзууд дундаас маань Ганбаа болох дуртай хүн байгаагүй. Тэгээд л аргагүйн эрхэнд Төмөрөөгөө гаргаж ирсэн дээ.

-Гурав дахь хэсэг лайваар явж байхад та Ганбаа руу ус цацаад л зодож эхэлсэн шүү дээ. Түүнийг хүмүүс үүзээд их гайхах шиг болсон?

-Энд нэг залруулга хийх хэрэгтэй гэж бодож байна. Үсдэх бол миний санаа байсан харин ус цацах бол Төмөрөөгийн санаа байсан. Төмөрөө маань өөрөө ус цацчихвал илүү гоё амьд болох юм бишүү гээд ус цацсан байгаа шүү.

Түүнээс биш миний хувьд юу юугүй хүн рүү ус цацах хүн биш гэдгийг хэлье. Уучлаарай Монголчуудаа. Мөн шууд лайв явхаар их сандардаг юм билээ. Дээр нь ямар сайндаа л СУИС-д усыг нь уугаад ёсыг нь дагасан билээ. Яг харагдаж байгаа шиг чанга цохиж, зодсон асуудал байхгүй. Техниктэй цохино гэж зүйл бий.

-Тухайн лайвын ард бага насны хүүхдүүд байсан шүү дээ. Хүмүүс түүн дээр их шүүмжлэлтэй хандсан байна лээ. Тэр хүүхдүүд санаандгүй байдлаар орж ирсэн бай

аас гараад явчихаж байгаа шүү дээ. Тэр үед бол жинхнээсээ цохихгүй Төмөрөө маань зүгээр л ёолж, би юм цохиж дуугаргаж байсан. Түүнийг маань нөгөө хүүхдүүд маань их гайхаж харж байсан. Яахав лайв дууссаны дараа бол ойлгуулсан даа.

-Бичлэгүүдийнхээ сэтгэгдлүүдийг хэр их уншдаг вэ?

-Манай дүү нар бол сэтгэгдэл унших дэмий гэж хэлдэг л дээ. Гэхдээ би унших дуртай. Бас зарим хүмүүсээс урам авдаг, заримтай нь юу юугүй л ам зөрчихмөөр санагддаг шүү.

-Таны хувьд мөн дуулдаг гэсэн шүү дээ. Хэзээ үзэгчдэдээ ковероо хүргэх гэж байна?

-Удахгүй ковероо хүргэнэ гэж бодож байгаа. Манай төрсөн дүү маань гитар тоглодог юм. Тиймээс дүүтэйгээ хамтраад амьд ковер үзүүлье гэж бодсон ч дүүтэйгээ уулзаж чадахгүй л байна.

-Үзэгчдэд маань сонирхуулах гэнэтийн бэлэг бий юу. Жаахан задалж болохгүй биз?

-Төмөрөө бид хоёр дараагийнхаа гэнэтийн бэлгэнд орсон байгаа. Та бүхэн маань манай Найнаа пэйж хуудсыг дагаад шинхэн контентуудаа үзээрэй.

-Таны хувьд киноны гол дүрд тоглохыг хүсдэг үү?

-Миний хувьд саяхан нэг киноны талбайн найруулагчаар ажилласан. Бас туслах дүрд тоглосон. Мэдээж жүжигчин хүний хувьд гол дүрд тоглоё гэж бодолгүй яахав. Цаг нь болоогүй юм уу сайн мэдэхгүй байна. Магадгүй 50 гарсан хойноо 18-тай охины дүрд тоглоно доо.

-Ярилцсанд баярлалаа.

ВИДЕО ярилцлагыг тун удахгүй UBN.mn пэйжээс хүлээн авч үзээрэй..

Владимр Путин зэвсэгт бослогод оролцохгүй байхыг ард иргэддээ уриаллаа
Владимр Путин зэвсэгт бослогод оролцохгүй байхыг ард иргэддээ уриаллаа
 
Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 16409, жолоодох эрхгүй үедээ жолоо барьсан 12164 зөрчил бүртгэгджээ
Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 16409, жолоодох эрхгүй үедээ жолоо барьсан 12164 зөрчил бүртгэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.