Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Шинэ яармаг” цогцолбор хорооллын 75 үл хөдлөх хөрөнгийг худалдан авах санал авч эхэллээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 40 секунд

Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн “Шинэ Яармаг” цогцолбор хорооллын 75 үл хөдлөх хөрөнгийг худалдан авах саналыг 2023 оны зургаадугаар сарын 23-ны 10:00 цагаас цахимаар авч эхэллээ.

“Шинэ Яармаг” цогцолбор хорооллын худалдан борлуулах үл хөдлөх хөрөнгийн зарыг www.dbm.mn цахим хуудсанд 2023 оны зургаадугаар сарын 13-нд байршуулсан бөгөөд энэ хугацаанд банкны цахим хуудас болон газар дээр нь очиж үзэх сонирхолтой иргэн, хуулийн этгээдүүдэд дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулан ажилласан.

Тухайн үл хөдлөх хөрөнгүүдээс худалдан авах хүсэлт гаргагчийн саналыг 2023 оны 06 дугаар сарын 27-ны 14:00 цаг хүртэл авах юм. Хүсэлт гаргагчдаас ирүүлсэн саналуудыг нэгтгэн шаардлага хангасан худалдан авагчтай холбогдож, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулна. Ашиглалтад орсон худалдан авах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг ажлын гурав хоногийн дотор, дутуу гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн үнийг (банктай хэсэгчлэн төлөх гэрээ байгуулсан) ажлын 14 хоногийн дотор төлөх бөгөөд төлөөгүй тохиолдолд дараагийн хүнтэй гэрээ байгуулах байдлаар худалдан борлуулах юм.

Хөгжлийн банк нь өөрийн өмчлөлд шилжсэн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлд санал болгож, эдийн засгийн эргэлтэд оруулахдаа нээлттэй, ил тод, хэн нэгэнд давуу байдал үүсгэхгүй байх зарчмыг баримтлан ажиллаж байна.

“МАНАЙ ХОРОО-МИНИЙ ГУДАМЖ” аяны бүртгэл явагдаж байна
“МАНАЙ ХОРОО-МИНИЙ ГУДАМЖ” аяны бүртгэл явагдаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.