Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“МАНАЙ ХОРОО-МИНИЙ ГУДАМЖ” аяны бүртгэл явагдаж байна

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 6 секунд

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн оролцоотойгоор тохижилт, бүтээн байгуулалт, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хог хаягдлыг бууруулах, цэвэрлэгээний менежментийг сайжруулах, шинэ санал санаачилгыг дэмжих, иргэдийн ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор " НЗДТГ-аас санаачлан "Манай хороо-Миний гудамж" аяныг зохион байгуулж байна.

АЯНЫ ЧИГЛЭЛ:

  • Гудамж, зам, талбайн тохижилт, амьдрах орчны нөхцлийг сайжруулах чанаржуулах;
  • Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийг нэмэгдүүлэх, арчлах хамгаалах;
  • Инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах;
  • Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг эзэнжүүлэх, арчилж хамгаалах
  • Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах;
  • Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад мэдээлэл, сурталчилгааг хүргэх, тэдгээрийн оролцоог нэмэгдүүлэх.

АЯНЫГ ДҮГНЭХ:

Аяныг дараах 9 НОМНАЦИАР, батлагдсан шалгуур үзүүлэлтээр дүгнэнэ.

  1. Шилдэг Дүүрэг
  2. Шилдэг Хороо /орон сууц/
  3. Шилдэг Хороо /гэр хороолол/
  4. Шилдэг Аж ахуйн нэгж, байгууллага
  5. Шилдэг Сууц өмчлөгчдийн холбоо
  6. Шилдэг Орон сууцны контор (төсөвт ба хувийн ОСК), Хэрэглэгчдэд үйлчлэх төв
  7. Шилдэг Өрх /гэр хороолол/
  8. Шилдэг Хог хаягдлын үйлчилгээний байгууллага
  9. Ногоон байгууламжийн Шилдэг аж ахуй нэгж байгууллага

ХАМРАХ ХҮРЭЭ, ХУГАЦАА:

  • Оролцогч материалаа 2023.09.10-ны дотор Дүүргийн ЗДТГ (Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс)-т хүргүүлнэ. Материалд: Шалгуур үзүүлэлтийн дагуу хийгдсэн ажил, тохижуулсан орчны холбогдох мэдээллийг баримтжуулж ирүүлэх.
  • Аянд төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, СӨХ, айл өрхүүд хамрагдана.

ШАГНАЛ УРАМШУУЛАЛ

Шагналыг Нийслэлийн 384 жилийн ойн баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж, Нийслэлийн удирдлагууд шагнал, батламжийг гардуулна. Шилдэг оролцогчдыг урамшуул гадаад улсад туршлага судлах аялалыг зохион байгуулна.

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.