Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн экспортыг дэмжих чуулган болоход гурав хоног үлдлээ

Огноо
Унших
2 минут 36 секунд

Гурав хоногийн дараа Дэлхийн экспортыг дэмжих 20 дахь удаагийн чуулган болох гэж байгаатай холбогдуулан Монгол дахь НҮБ-ын Суурин Зохицуулагч Тапан Мишрагийн нийтлэлийг хуваалцаж байна.

  • Ямар учиртай чуулган вэ? Тус чуулга уулзалтыг Олон улсын худалдааны төвөөс жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ жил Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголд зохиогдож буй. Энэ удаагийн чуулган Ногоон худалдааг хөгжүүлэх болон органик, дижитал тогтвортой хөгжлийн сэдвийн хүрээнд болох бөгөөд мэдээллийн технологи, арьс шир, ноос ноолуур гэсэн 3 салбарыг хамрах аж.

Одоогийн экспортын нөхцөл байдал

Өнгөрсөн онд гадаад худалдааны эргэлт 32 хувь өссөн нь эдийн засаг 4.8 хувь өсөхөд нөлөөлсөн. Гэвч энэ нь нүүрсний үнэ болон Хятадын ЭЗ сэргэсний л үр дүн байв. Үргэлжлүүлбэл, Монголын экспортын бүтээгдэхүүний 90 хувь гаруйг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байгаа бөгөөд нийт экспортын 80 хувь гаруй нь Хятад руу чиглэж байна. Ядаж байхад гадаад худалдааны бүтэц суурь муутайн дээр далайд гарцгүйн улмаас хугацаа алдах, логистикийн зардал өсөх зэрэг асуудлууд ундарсаар.

  • Статистик: Тээвэрлэлтийн зардал өндөр гэснээс Дэлхийн банкны Логистикийн гүйцэтгэлийн индексээр Монгол өнгөрсөн онд 139 орноос 97-д эрэмбэлэгдэв. Хойгуур юм шиг харагдах ч энэ нь өнгөрсөн жилүүдээс ахицтай үзүүлэлт гээд бодохоор тус салбар бага багаар хөгжиж байгааг илтгэх мэт.

Хуурай боомт

Далайд гарцгүй орны зовлонгоор бид гадаад худалдаагаа хөрш орнуудаараа дамжуулан явуулахаас өөр замгүй. Улмаар хэрэглэгчдийн гарт очиж буй бараа бүтээгдэхүүний 30%-ийг зөвхөн тээвэрлэлтийн зардал бүрдүүлдэг. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн 2-р сард ЗТХ-ийн яам НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хуурай боомтын төсөл дээр хамтран ажиллахаар болсон бол өчигдөр далайн захиргааны бүтэц хуурай боомтыг хариуцсан нэгжтэй болсон талаар мэдэгдэв. Юутай ч тус ажил ахицтай хэрэгжвэл ачаа тээврийн хөдөлгөөнийг үр ашигтай горимд шилжүүлэх боломж бүрдэж магадгүй юм.

БЗС: Дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах иргэдийн сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулна
БЗС: Дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах иргэдийн сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.