Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шилэн ажиллагааны хүрээнд барилга, дэд бүтэц, хот тохижилтын бүтээн байгуулалтын ажлын мэдээллийг нээлттэй болгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны 6 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 79 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид үргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 62 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тендер худалдан авах ажиллагаа, тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 418 дуудлага хүлээн авчээ.

Тус алба шилэн ажиллагааны хүрээнд төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа барилга, дэд бүтэц, хот тохижилтын бүтээн байгуулалтын ажлын мэдээллийг нээлттэй байлгах, УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллагуудын цахим хуудасны ил тод байдалд үнэлгээ хийх, “И-Монгол” академи УТҮГ-ын E-MONGOLIA төрийн цахим үйлчилгээтэй холбоотой иргэдийн гомдол, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг ил тод болгох зэрэг ажлуудыг гүйцэтгэж байна.

Улаанбаатарт 28 хэм дулаан, бороотой
Улаанбаатарт 28 хэм дулаан, бороотой
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.