Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Боловсролын хуулийг ганцхан Англи хэлний асуудалтай холбож, хэн нь ард түмэндээ хайртай вэ гэдэг уралдаан болгоод дуусгаж болохгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 37 секунд

Чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ.

УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Тоглоом тоотой нь дээр гишүүдээ. Энэ хуулиар ганцхан англи хэлний асуудлыг шийдэх гээгүй. Хувь болон төрийн, орон нутгийн сургуулиудын ялгааг арилгана. Тиймээс Боловсролын хуулинд 5 том шинэчлэл хийх гээд байна. Түүнээс биш нэг хууль дээр, тэр тусмаа Боловсролын Ерөнхий хууль дээр тэддүгээр ангиас, тэр хэлийг, тэдэн цагаар орно гэж зааж болохгүй.

Боловсролын ерөнхий хуулийг ганцхан Англи хэлний асуудалтай холбож, хэн нь ард түмэндээ хайртай вэ гэдэг уралдаан болгоод дуусгаж болохгүй. Энэ бол санхүүжилтийн тогтолцоог шинэчлэнэ. Сургууль, цэцэрлэгийн засаглалыг улстөрчдийн гараас ангижруулж, мэргэжлийн тогтолцоо руу шилжүүлж байгаа юм.

Монгол Улсад Боловсролын чанарыг өнөөдрийн түвшинд хүргэсэн хуурамч үнэлгээ дүнгийн тогтолцоог энэ хуулиар халж байгаа. Багш ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих, сайн багш хамгийн өндөр цалин авах, нийгмийн хангамж боломжийг бүрдүүлж байна. Сургалтын хөтөлбөрөө шинэчилж байгаа юм.

Хүүхэд бүрд багаас нь Англи хэлний чанартай боловсрол олгох гэж байгаа бол энэ хуулийг эрт батлах нь Монголын ирээдүйд ач тустай.

Тоглоом тоотой нь дээр. УИХ-ын гишүүд хуулиа бүтэн уншихгүй байж, нэгдүгээр ангиас нь Англи хэл заах боллоо, гуравдугаар ангиас нь заах гэж байсныг болиуллаа гээд иргэдийг бухимдуулаад байх юм. Ийм хувийн аминчхан улс төрийн тоглолт хийж болохгүй. Аль улсын хууль дээр ямар хэлийг хэддүгээр ангиас нь заах талаар тусгасан байдагг юм. Бид үндэснийхээ хөтөлбөр дээр Англи хэлийг гуравдугаар ангиас нь заана, Англи хэл анхдагч гадаад хэл байна гээд заагаад өгчихсөн байна. Сурагчдад гуравдугаар ангиас нь мэдээлэл технологи, Англи хэлний хичээлийг дэлхийн түвшинд хүрсэн шилдэг платформоор заана гэдэг хөтөлбөрийг батлаад явж байгаа" гэлээ.

“УБТЗ“ ХНН: Олон жил шийдлээ олохгүй байсан их өрийн асуудлыг шийдвэрлэлээ
“УБТЗ“ ХНН: Олон жил шийдлээ олохгүй байсан их өрийн асуудлыг шийдвэрлэлээ
 
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.