Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөл аймагт үерийн далан сэтэрч нийт 53 айл өрхийн гэр, хашаа байшин үерийн усанд автжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн Задгай, Элст багийн 33 дугаар гудамж, Эрчим багт 07.03-ны өдрийн 18:17 цагаас 22:00 цаг хүртэл дуу цахилгаантай, усархаг бороо орсноор үерийн далан сэтэрч нийт 53 айл өрхийн гэр, хашаа байшин үерийн усанд автсан тухай дуудлагыг 07.03-ны өдрийн 21:24 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ. 07.05-ны өдрийн байдлаар тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Гансүхээр ахлуулсан алба хаагчид ажиллаж, 675 м3 шороо буулгаж, 4 км урт үерийн даланг засварлан ажилласан байна.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал багийн Баянбулагт 07.05-ний өдрийн 13:37-15:52 цагийн хооронд дуу цахилгаантай усархаг бороо орсны улмаас 8 нэрийн хүнсний дэлгүүр уруйн үерт автсан тухай дуудлагыг 07.05-ний өдрийн 17:00 цагт тус аймгийн онцгой байдлын газар хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, дэлгүүрийн бараа материалыг нүүлгэн шилжүүлсэн байна. 

"Яараад яахав дээ" аянд залуус нэгдэж байна
 
ШҮҮХ: Ц.Дагвадорж нь Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг ална хэмээн айлган сүрдүүлж, эрхшээлдээ байлгасан нь ИЛЭРСЭН
ШҮҮХ: Ц.Дагвадорж нь Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг ална хэмээн айлган сүрдүүлж, эрхшээлдээ байлгасан нь ИЛЭРСЭН
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.