Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнийн хэргийг АТГ-аас шалгаж дуусан ПРОКУРОРТ шилжүүлжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 29 секунд

АН-ын дарга асан С.Эрдэнэд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Түүнийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд бөгөөд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад эдийн засгийн давуу байдал олгосон үндэслэлээр шалгаж буй.

Хэргийг тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яллагдагч С.Эрдэнийг Нийгмийн даатгалын тухай хууль зөрчиж нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөс мөнгөн хөрөнгийг Капитал банкны харилцах болон хадгаламжийн дансанд байршуулах шийдвэр гаргаж, “Капитал банк” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ буюу албан тушаалын байдлаа урвуулан их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байдаг.

Эргэн сануулахад, өнгөрөгч зургаадугаар сарын 8-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Эрдэнэд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн билээ.

“МИАТ” ТӨХК-ийн БНСУ-ын Сөүл хот дахь төлөөлөгчийн газрын албан тушаалтан хахууль авсан хэргийг ПРОКУРОРТ шилжүүлжээ
“МИАТ” ТӨХК-ийн БНСУ-ын Сөүл хот дахь төлөөлөгчийн газрын албан тушаалтан хахууль авсан хэргийг ПРОКУРОРТ шилжүүлжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.