Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Тарваган тахал“-аар өвчилсөн иргэний 1,2-р хавьтлын иргэдээс шинжилгээ авахад бүх хариу сөрөг гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 16 секунд


Ховд аймагт хоёр иргэн "тарваган тахал"-аар өвчилсөн нь онош молекул биологийн шинжилгээгээр батлагдсан.  Халдвар авсан хоёр хүнтэй нэгдүгээр хавьталд орсон хэмээн бүртгэсэн 146, хоёрдугаар хавьталд орсон 504 хүнийг эмнэлэгт тусгаарласан гэж эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. 

Тэгвэл 1,2-р хавьтлын иргэдээс эмнэлзүйн ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй, шинжилгээний хариу бүгд СӨРӨГ гарчээ.

Энэ талаар Ховд аймгийн ЗДТГ-аас "Тарваган тахлын нууц үе 6 хоног дуусч, энэ хугацаанд 1,2-р хавьтлын иргэдээс эмнэлзүйн ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй, шинжилгээний хариу бүгд СӨРӨГ гарсан. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслэн аймгийн Засаг даргын захирамж гаснаар хөл хорио цээрийн дэглэмийг цуцлахаар боллоо. Өвчтнүүдийн биеийн байдал тогтвортой байна" хэмээн мэдээлэв. 

Тарваган тахал нь нянгаар үүсгэгддэг, халдвартай мэрэгч амьтад, бүүргээр дамжин халдварладаг тунгалгийн зангилаа, уушиг, ходоод гэдсийг зонхилон гэмтээдэг зоонозын цочмог халдварт өвчин.

Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой.

Халдвар дамжих зам :

• Шууд хавьтал (тахлаар өвчилсөн тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх..)
• Агаар дусал
• Дам халдвар (мэрэгч амьтдын бөөс, бүүрэгт хазуулах)
• Хоол боловсруулах зам (тарваганы түүхий эд, эрхтэн залгих, дутуу чанасан мах идэх)

Нууц үе : Хэдэн цагаас 6 хоног, дунджаар 2-3 хоног

Эмнэл зүйн хэлбэр :
• Арьсны хэлбэр
• Булчирхайн хэлбэр
• Уушгины хэлбэр
• Үжил хэлбэр
• Гэдэсний хэлбэр
• Залгиур хоолойн хэлбэр

Шинж тэмдэг :
• 38-40 хэм хүрч халуурах
• Суга, цавь, хүзүү, тунгалгийн булчирхай цочих, хөдөлгөөнгүй маш их эмзэглэлтэй болох
• Бүх бие булчингаар шархирч өвдөх
• Толгой өвдөх
• Ханиалгах
• Цустай цэр гарах
• Амьсгалахад хүндрэлтэй болох
• Бөөлжих
• Хэвлийгээр өвдөх
• Суулгах

Урьдчилан сэргийлэх :

• Тарвага агнахгүй байх
• Тарваганы мах идэхгүй байх
• Түүхий эд, эрхтэнг хэрэглэхгүй байх
• Тарвагыг нохойгоор бариулахгүй байх, урхи, хавхаар агнахгүй байх
• Тарваганы түүхий мах эд, эрхтэнг хот суурин газарт оруулахгүй байх
• Хүүхдийг тарваганы дошон дээр тоглуулахгүй, унтуулахгүй байх
• Шимэгчид хазуулахаас сэргийлж дайжуулагч хэрэглэх
• Тарваган тахлын эсрэг вакцин тариулах
• Гэр орондоо агнасан тарвага, арьс хадгалахгүй байх
• Гэр орондоо мэрэгч амьтан орохоос сэргийлж тор хийх, май тавих..,
• Нохойг байнга уяатай байлгах
• Үхсэн, хөдөлгөөн удааширсан тарваганд хүрэхгүй байх
• Үхсэн тарвага, мэрэгч амьтдын тухай зоонозын өвчин судлалын төвд яаралтай мэдээлэх (70282853, 70284393)
• Тарваган тахлын эрсдэлд өртсөн, эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдээлж дуудлага өгөх.

 

ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг Алтанбулаг боомтоор татан авах ажиллагаа эхэллээ
ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг Алтанбулаг боомтоор татан авах ажиллагаа эхэллээ
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц