Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Амбасэлмаа: Хоёр хүн эдгэрсний нэг нь ОХУ-ын иргэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал,  тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:  Өчигдөр ХӨСҮТ-ийн 2, Дархан-Уул аймгийн нэг лабораторид нийт 194 хүнд коронавирусний шинжилгээ хийлээ. Бүх шинжилгээний хариунд коронавирус илрээгүй. 

Үүнийг задалж хэлбэл АНУ-аас ирсэн 25 хүний шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 5 хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 24 жолоочийн шинжилгээ, тандалтын 7 сорьц,  Замын-Үүдийн боомтоор орж ирсэн 108 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. 

Өнөөдөр хоёр иргэн эдгэрч дараагийн шатны тусгаарлалт руу шилжиж байна. 
Нэг нь тавдугаар сарын 28-ны өдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн оюутан. Энэ хүүхэд нийтдээ 36 хоног эмчлэгдээд гарч байна.

Нөгөө эдгэрсэн иргэн нь сүүлд ирсэн Орос жолооч. Энэ иргэн 16 хоног хэвтэн эмчлэгдээд гарч байна. Ингээд батлагдсан 220 тохиолдлоос эдгэрсэн 179 тохиолдол боллоо. 

Эмчлэгдэж байгаа 41 хүнээс биеийн байдал хөнгөн 36, хүндэвтэр 6 иргэн байна. Батлагдсан тохиолдлуудад жирэмсэн эмэгтэй хоёр, хүүхэд хоёр, архаг хууч өвчтэй нэг хүн байна. 

Баянбүрдийн тойргийн замыг Баасан, Бямба, Ням гарагийн орой хэсэгчилж хаана
Баянбүрдийн тойргийн замыг Баасан, Бямба, Ням гарагийн орой хэсэгчилж хаана
 
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт -10 хэм хүйтэн байна
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт -10 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.