Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Агааноров: А.Бүрэнбаатар МҮОНРТ-ийн захирал болсноор 150 хүн ажлаасаа гарсан. Захирал хийх чадамжгүй хүн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 38 секунд

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн хурлаас Ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг ажлаас нь чөлөөлсөн ч өчигдөр дахин хуралдаж, ажилд нь эргүүлэн томилсон тухай мэдэгджээ. Уг шийдвэрийг эсэргүүцсэн МҮОНРТ-ийн ажилчид өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ.

Тэд "Өчигдөр Үндэсний зөвлөл хуралдаад 12 гишүүний 7 гишүүн нь дэмжээд, 5 гишүүн нь огцруулна гэж санал өгсөн байна. Ингэснээр А.Бүрэнбаатар телевизийн захирлаар хэвээр үлдээд, өнөөдрөөс ажилдаа орчихсон байна.

А.Бүрэнбаатар захирлын хувьд "Би цалин нэмж чадахгүй. Хэрэв цалин нэмүүлэх хүсэлтэй байвал ажилчдын 50 хувийг цомхотгоно" гэж хэлж байсан. Гэтэл өнөөдөр 250-450 мянга болгон нэмэх шийдвэр гаргаж байна. Энэ асуудал нь нэг талдаа баярламаар явдал боловч нөгөө талдаа хуулиас давсан шийдвэр гаргасан хууль бус үйлдэл болж байна" гэлээ.

МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Г.Агааноров "А.Бүрэнбаатар захирал болсноор 150 хүн ажлаасаа гарсан. Хамгийн анх бол Бүрэнбаатар гэдэг хүн бидний адил сэтгүүлч хийгээд явдаг залуу байсан. Гэтэл нэг л өдөр МҮОНРТ-ийн захирал болчихсон хүн шүү дээ. Энэ хүн бол захирал хийх чадамжгүй, оюун ухааны болоод, авьяас, мэргэжил, мэдээлэл байхгүй хүн. Бид яаж энэ хүний удирдлагад ажиллах юм бэ" хэмээлээ.

Нөхөртэйгээ маргалдаж, уурандаа ус цацсаны улмаас цахилгааны залгуурт маас үүсэж, гурван Монгол гэр шатжээ
Нөхөртэйгээ маргалдаж, уурандаа ус цацсаны улмаас цахилгааны залгуурт маас үүсэж, гурван Монгол гэр шатжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд