Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нөхөртэйгээ маргалдаж, уурандаа ус цацсаны улмаас цахилгааны залгуурт маас үүсэж, гурван Монгол гэр шатжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 33 секунд

Цагдаагийн байгууллагад 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар багт “Монгол гэр шатсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн цагдаагийн газрын Замын-Үүд сумын Сум дундын цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад 23 настай эмэгтэй нөхөртэйгээ утсаар маргалдаж, уурандаа савтай ус цацахад цахилгааны залгуур маас үүсэж улмаар гал гарч гэр нь шатсан байна.

Гэр шатсаны улмаас үүссэн гал хүчтэй салхины улмаас хөрш айлын 2 Монгол гэрт тархаж шатаасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иргэд Та бүхэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж галын аюулгүй байдлыг сайтар хангахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад "Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Жаргалант баг, Соёмбын 5 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.08-ны өдрийн 18:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-ын 4 ханатай гэр, Б-ийн 5 ханатай 2 гэр, шатаж байсныг 35 минут ажиллан унтраасан" гэлээ.

ЕРӨНХИЙ САЙД: Усны мандал дээрх мөсөн уулын оройг ярих биш усны гүнд байгаа суурь асуудлуудыг хамтдаа шийдвэрлэцгээе
ЕРӨНХИЙ САЙД: Усны мандал дээрх мөсөн уулын оройг ярих биш усны гүнд байгаа суурь асуудлуудыг хамтдаа шийдвэрлэцгээе
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд