Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Талст молор“ ХХК-ны мэдэгдэл

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 27 секунд

Ховд аймгийн Алтай сумын нутаг "Оцог хад" хэмээх газар 2015 онд хайгуулын лиценци авч 2017 оноос ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа "Талст Молор" ХХК-ны захирал Б. Мөнхтөрийг гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтын дээрэмдсэн гэх. Энэ үйл ажиллагааг шүүхийн шийдвэрээр буцаан авсан мэтээр иргэн Д.Цоггэрэл, өмгөөлөгч Р.Мэндсайхан, хятад улсын иргэн Бинг Союули нар ард иргэдийг төөрөлдүүлсэн мэдээлэл цацаж шүүгчийн захирамж, улсын бүртгэлийн шийдвэрийг зөрчиж удаа дараа хууль бус үйлдэл гаргаж байна. Энэ үйлдлийнхээ явцад хамгаалалт нэртэй 70 гаруй зэвсэглэсэн бүлэг хүмүүс аваачиж уурхайн ажилчдын эрх, чөлөөнд нь хэрцгийгээр халдаж 10 орчим хүний биед гэмтэл учруулж,эд хөрөнгө эвдэн сүйтгэж, дээрэмдсэн эрүүгийн гэмт хэрэг үйлдлээ.

Тус хууль бус гэмт үйлдлийг Ховд аймгийн Цагдаагийн газраас 40 гаран хүний бүрэлдэхүүн ажлын хэсэг дуудлагаар очиж шалгасан боловч гэмт этгээдүүдийг өдий болтол эрүүгийн хариуцлагад татахгүй хаацайлцаар байна. Мөн тэдний гэх гомдлоор Аймгийн засаг даргын орлогч Т. Дэлгэрсайхнаар ахлуулсан 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гэх хүмүүс 2023.06.06-ны өдөр газар дээр нь очиж ажиллаад уурхайн үйл ажиллагааг ямарч үндэслэлгүйгээр "гэмт хэрэг гарч болзошгүй" гэх үндэлэлээр зогсоолоо гэж хэлээд явсан. Хэрэв энэ ажлын хэсэг уурхайн үйл ажиллагааг зогсоож байгаа бол үүний үр дүнд гарах хохирол, тэнд ажиллаж байгаа 100 гаруй ажилчдын цалин хөлсийг энэ ажлын хэсэг хариуцах уу. Ажлын хэсгийн албан ёсны шийдвэр цаасаар баталгаажиж гараагүй байхад уг уурхайн үйл ажиллагааг зогсоолоо гээд олон нийтийн сошиал мэдээ, сайтуудаар цацаж байгааг юу гэж ойлгох вэ. Шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд тус компаний үйл ажиллагааг зогсоох эсэхийн аймгаас томилогдсон ажлын хэсэг биш шүүх шийддэг хуулийн зохицуулалтыг эрх биш мэдмээрсэн.

"Талст молор" ХХК-ны хувьцаа эзэмшигчийн маргаан иргэний шүүх дээр шийдэгдээгүй, уг маргааныг шийдвэрлэх хүртэл хугацаанд тус компаний эрх, эд хөрөнгө, хувьцаа шилжүүлэхийг хориглосон шүүгчийн захирамж, мөн 2023.04.28-ны өдөр Д. Цоггэрэл Захиргааны шүүхийн шийдвэрийг өөрт ашигтайгаар хууль бусаар улсын бүртгэгчид тайлбарлан бүртгэлийг шилжүүлсэн бүртгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн улсын бүртгэлийн ерөнхий газрын шийдвэрүүд хүчинтэй байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Иймд нэг талын барьсан нийгмийг тойрогдуулсан өмгөөлөгч Р. Мэндсайхан, бүртгэлээр эрх нь түдгэлзсэн захирал тус уурхайн эзэн гэх Д. Цоггэрэл, гадаадын хөрөнгө оруулагч гэх бусдын нэр барьсан хөрөнгө оруулагч биш Соёл нарын мэдээлэлд хууртахгүй байхыг анхааруулж байна.

“ТАЛСТ МОЛОР” ХХК

Чуулган: Сонгуулийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ-д шилжүүллээ
Чуулган: Сонгуулийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ-д шилжүүллээ
 
Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 16409, жолоодох эрхгүй үедээ жолоо барьсан 12164 зөрчил бүртгэгджээ
Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 16409, жолоодох эрхгүй үедээ жолоо барьсан 12164 зөрчил бүртгэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.