Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: Дээд шүүхэд ГУРАВТ бүртгэлтэй намыг тэрбум, тэрбум төгрөгөөр худалдан авалт хийгдлээ гэх мэдээлэл байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 24 секунд

Өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Тогтоолын төслүүдийг хэлэлцсэн билээ.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржхандаас сонгогчдын саналын хуудсанд нам эвслийн нэрийг УИХ-ын өмнөх сонгуульд авсан суудал, суудлын тооны эхээс бага руу жагсаан дарааллын дагуу бичих буюу Улсын дээд шүүхэд бүртгэгдсэн намуудын эрэмбээр жагсаадаг байдлыг больж өмнөх удаад сонгуульд санал авсан дүнгийн дарааллаар бичих шаардлагатай хэмээн санал гаргасан юм.

Энэ тухай тэрбээр хэлэхдээ "ҮХӨ-ийг биежүүлээд хэрэгжүүлэх гэтэл сөрөг тал гарч ирж байна. Тухайлбал, намын жагсаалтын худалдах гэж байна гэдэг мэдээллүүд цахим орчинд багагүй явж байна. Дээр нь нэлээд их хэмжээний буюу тэрбум төгрөгөөр нам худалдах асуудал яригдаж байна. Тодруулбал, УДШ-ийн бүртгэлд гуравдугаарт жагсдаг намыг худалдан авлаа гэдэг мэдээлэл ч байна. Цаашлаад дөрөв, тав дахь гээд мэдээллүүд явах нь. Тиймээс зарчим нь буруу юм. Олон Улсад үр дүнгээрээ намууд жагсдаг.

Манай хойд хөрш хүртэл авторитар дэглэмтэй гэхэд сугалаагаар жагсаадаг. Тэгэхээр сонгуульд байнга ордоггүй, сахилга бат байхгүй. Тэгсэн мөртлөө УДШ-д бүртгэгдсэн жагсаалтаараа дээгүүр байдаг гэдэг агуулгаараа намаа үнэлж зардаг байдлыг бид зогсоох ёстой. цаашид ҮХӨ-ийг биежүүлээд явъя гэвэл шударга байя. Үр дүнгээр нь үндэслээд хэн хамгийн их суудал авсан юм. Хэн нь хамгийн их санал авсан юм. Түүгээрээ эрэмбэлэгдээд явах зохицуулалт руу оръё гэсэн санал гаргаж байна" хэмээсэн юм.

Дээрх зарчмын зөрүүтэй саналаар санал хураахад Байнгын хорооны нийт гишүүдийн дөрөв нь дэмжиж, найм нь татгалзсан бөгөөд 66.7 хувийн саналаар дэмжигдээгүй юм.

Сайд Ж.Сүхбаатар: Эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэхийн тулд Жендерийн лобби бүлгийг идэвхжүүлэх шаардлагатай
Сайд Ж.Сүхбаатар: Эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэхийн тулд Жендерийн лобби бүлгийг идэвхжүүлэх шаардлагатай
 
Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 16409, жолоодох эрхгүй үедээ жолоо барьсан 12164 зөрчил бүртгэгджээ
Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 16409, жолоодох эрхгүй үедээ жолоо барьсан 12164 зөрчил бүртгэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.