Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сайд Ж.Сүхбаатар: Эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэхийн тулд Жендерийн лобби бүлгийг идэвхжүүлэх шаардлагатай

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 43 секунд

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Тогтоолын төслүүдийг хэлэлцэж буй билээ.

Энэ үеэр эмэгтэй нэр дэвшигчдийн парламентад суудал авах квоттой холбоотой асуудалд ажлын хэсгийн гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

Тодруулбал, сайд Ж.Сүхбаатар "10 жилийн өмнө би парламентад сонгогдох УИХ-ын гишүүдийн 20 хувь нь эмэгтэйчүүд байх квотын асуудал дээр ажиллаж байсан. Тухайн үед элдвээр хэлүүлж л байсан. Одоо цаг үе өөр болсон. Бидний тавьж байгаа гол зорилт бол ОУ-ын өмнө хүлээсэн үүрэг л дээ. НҮБ-ын баримталж байгаа зарчим чинь эмэгтэйчүүдийн квотыг 40-өөс доошгүй байлгах. Зарим нь 50 хувьд хүртэл хүрчхээд байна.

Тиймээс манай улс 126 парламентын гишүүдтэй байлаа гэхэд 50-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байлаа гэж бодоход эмэгтэйчүүдийн асуудал гэж харахаас илүү хөгжилтэй холбоотой зүйл. Тиймээс жендерийн лобби бүлэг гэж байгуулагдаад, түүнд нам харгалзахгүй гишүүд орж байгаа. Удахгүй УИХ-ын даргад уламжилж, бичгээ өргөн барина. Тиймээс бид өнөөдрөө аргацаах биш, ирээдүйгээ хараад 40 хувиар оруулъя гэдгийг дэмжих нь зүйтэй гэсэн байр суурьтай байна" хэмээлээ.

“Хүчин хийх амархан шдээ“ хэмээн бусдыг айлган сүрдүүлсэн этгээдийг олж тогтоожээ
“Хүчин хийх амархан шдээ“ хэмээн бусдыг айлган сүрдүүлсэн этгээдийг олж тогтоожээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.