Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Тавантолгой төмөр зам“ ХХК, “Тавантолгой“ ХК-д Гүйцэтгэх захирал томилох сонгон шалгаруулалт явуулна

Ангилал
Улс төр Эдийн засаг Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 13 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийт 46 асуудал хэлэлцсэн. Ингэхдээ “Тавантолгой” ХК, “Тавантолгой Төмөр зам“ ХХК-д тавьсан онцгой дэглэмийг дуусгавар болгосон юм.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах орон нутгийн өмчийн оролцоотой “Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 09-ний өдөр Засгийн газрын шууд хяналтад авч, зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосон. Улмаар БЭТ-өөр ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзоригийг томилсон байсан бөгөөд өнөөдрөөр хугацаа нь дуусгавар болж, онцгой дэглэмийг цуцалсан байна.

Мөн "Тавантолгой Төмөр зам" ХХК-д өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр онцгой дэглэм тогтоож, БЭТ-өөр ЗГХЭГ-ын Хууль эрх зүйн газрын дарга Н.Мягмарыг томилсон байсан бол ийнхүү өнөөдрөөр дуусгавар болж байна.

Тэгвэл "Тавантолгой төмөр зам" ХХК, "Тавантолгой" ХК-д Гүйцэтгэх захирал томилох сонгон шалгаруулалт явуулах ажлыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл нарт даалгажээ.

ИЦББХ: Төрийн үйлчилгээг цахимаар үзүүлэх 120 хуулийн өөрчлөлтийг хэлэлцүүлэхийг дэмжлээ
ИЦББХ: Төрийн үйлчилгээг цахимаар үзүүлэх 120 хуулийн өөрчлөлтийг хэлэлцүүлэхийг дэмжлээ
 
Дасгалжуулагч Д.Батнямын гэрээс дөрвөн төрлийн допингийн төрлийн бэлдмэл олджээ
Дасгалжуулагч Д.Батнямын гэрээс дөрвөн төрлийн допингийн төрлийн бэлдмэл олджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.