Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: БЗС-гийн сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод болгож цахимжуулан, шаардлага хангасан иргэн бүрт НЭЭЛТТЭЙ болж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Боловсролын зээлийн сангийн /БЗС/ асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Засгийн газрын авлигын эсрэг хэрэгжүүлж байгаа "шилэн" ажиллагааны хүрээнд БЗС-гийн мэдээллийг ил болгосон. Цаашид тус сангийн үндсэн зорилгод уялдуулан үйл ажиллагааг нь явуулах нь зүйтэй хэмээн үзсэн. Тодруулбал, тэргүүлэх зэрэглэлийн мэргэжлийг жил бүр гаргаж, дэлхийн топ их, дээд сургуульд тэтгэлгээр болон зээлээр суралцах боломжийг хангаж ажиллах нь зүйтэй хэмээн үзлээ.

Ингэхдээ Засгийн газраас сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод байлгах зорилгоор сангийн үйлчилгээг 7 хоногийн дотор бүрэн цахимжуулах шийдвэрийг өнөөдрийн хуралдаанаар гаргасан. Ингэснээр хүний оролцоо байхгүй. Төрөөс тавьсан болзол шаардлагыг хангасан иргэн бүрт нээлттэй болж байна" гэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШУ-ны Үндэсний зөвлөлийг 1 жил УДИРДАН ажиллахаар боллоо
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШУ-ны Үндэсний зөвлөлийг 1 жил УДИРДАН ажиллахаар боллоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд