Сүхбаатар аймагт сураггүй алга болсон 12 настай охиныг олжээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийн 00 цаг 15 минутад Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум, 5 багт оршин суух 12 настай, эмэгтэй хүүхэд 30-ны өдрийн 17 цаг 30 минутад хичээлээ тараад гэртээ ирэхгүй “Оршин суух газраасаа сураггүй алга болсон” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус аймгийн цагдаагийн газраас эрэн хайх баг гарган охиныг хайж өнөөдөр 14 цагийн үед олж тогтоон мэргэжлийн байгууллагуудтай хамтран хүүхдийн эрхийг хамгаалах хариу арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Сүхбаатар аймагт сураггүй алга болсон 12 настай охиныг олжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.