Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Цогтгэрэл: 126 гэдэг тоог хэрвээ 12, 06 гээд үзвэл Их Монгол Улс байгуулагдаж, сэргэн мандсан бэлгийн тоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "УИХ-ын гишүүдийн тоог 152 байлгах гэдэг өөрчлөлтийг таашаахгүй байгаа учраас 126 гэх тоо дээр Ардчилсан нам ч тодорхой үүрэг оролцоотой ажиллаж байгаа гэдгийг нуух зүйлгүй. Монголчууд арга билэгдлийн сэтгэхүйгээр асуудалд ханддаг. Арга талаасаа олон зүйлийг тайлбарлаж болно. Агуулга талаасаа 126-г 78-д хуваагаад үзвэл 1.61 тоо гарна. Математикт алтан харьцаа гэж бий. Агуулга, гоо зүйн хүрээнд аливаа тоо алтан харьцаатай байвал дэвшилттэй гэж үздэг. 126 гэдэг тоо 76 гэдэг тооны харьцаа математикийн алтан харьцаанд нийцэж байгаа. Бид билэг ёсны ард түмэн. 126/12/06 гээд үзвэл Монгол Улс сэргэн мандсан, Их Монгол Улс байгуулагдсан билгийн тоо. Ардчилсан намд билэг талаасаа ханддаг олон хүмүүс тодорхой хэмжээний нөлөө үзүүлсэн. Тухайлбал, "Фортуна" Н.Батбаяр, Говь-Алтай аймгийн Амгаланбаатар зэрэг хүмүүсийн нөлөө тусаад явж байгаа" гэв.

Б.Жавхлан: ЗГ шат дараатай арга хэмжээнүүдийг авсны үр дүнд Монгол Улсын эдийн засаг тогтворжиж байна
Б.Жавхлан: ЗГ шат дараатай арга хэмжээнүүдийг авсны үр дүнд Монгол Улсын эдийн засаг тогтворжиж байна
 
Маргааш нийтийн тээврийн 3  чиглэлийг өөрчилнө
Маргааш нийтийн тээврийн 3 чиглэлийг өөрчилнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.