Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: ЗГ шат дараатай арга хэмжээнүүдийг авсны үр дүнд Монгол Улсын эдийн засаг тогтворжиж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 13 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болсон. Хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн. Тодруулбал, МАН-ын бүлгээс өчигдөр хүүхдийн мөнгийг ирэх 7 сарын 1-нээс бүх хүүхдэд олгож, мөн цалин, тэтгэврийг нэмэх шийдэлд хүрсэн байдаг. Ингээд ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсөвт тодотгол хийж, УИХ-д өргөн барихаар боллоо. Эдийн засгийн өсөлт эхний 4 сарын байдлаар тооцвол 7.9 хувийн өсөлттэй явж байна. Энэ өсөлт нь Азидаа тэргүүлэх өндөр хэмжээнийх гэсэн дүн гарсан. Үүнтэй холбоотойгоор гадаад дотоодын бодитой хөрөнгө оруулалт бий болсон. Ийм нөхцөл байдал бий болсон учир цалин, тэтгэвэр, нийгмийн халамжийг нэмэгдүүлэх боломжтой болсон" гэлээ.

Сангийн сайд Б.Жавхлан "Өнгөрсөн гурван жилийн хугацаанд ковидын хүнд үеийн сорилтыг даван туулж ирсэн. Эхний хоёр жилд тодотгол хийж байсан. Гэхдээ тэр үед төсвийн орлого бүрдэлт, хүндрэлтэй нөхцөл байдлаас болж, төсвийн алдагдлыг нэмэгдүүлж, ковидын хүнд үеийн зардлыг санхүүжүүлж ирсэн.

Засгийн газраас өнгөрсөн жилүүдэд гол экспорт, гадаад валютынхаа нөөцийг нэмэгдүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах, гадаад өрийн тогтвортой байдлаа хангах зорилгоор шат дараатай арга хэмжээнүүдийг авсны үр дүнд өнгөрсөн оны сүүлээр Монгол Улсын эдийн засаг тогтворжиж, энэ оны нэгдүгээр улиралд хадгалагдаж байна.

Өнгөрсөн жил төсвийн алдагдлыг 1.5 их наядаар бууруулж, энэ хэмжээгээр зардлаа өсгөлгүйгээр эдийн засгийн тогтвортой байдал мөнгөний бодлогоо яв цав нийцүүлж, төсвийн зардлаа хумьсны үр дүнд өнөөдрийн үр дүн гарч байна" гэлээ.

ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.