Сураггүй алга болсон ой зургаан сартай охиныг эсэн мэнд олжээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн нутаг Даланзадгад сумын төвөөс урд зүгт 20 км зайтай орших Дундцагаан гэх газраас тавдугаар сарын 30-ны өдрийн 19.00 цагийн үед нэг ой 6 сартай охин хадөө гэрээсээ гараад алга болсон гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн аж. Үүний дагуу цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын байгууллагатай хамтран эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, тавдугаар сарын 31-ний өглөө 09 цаг 40 минутад алга болсон охиныг эсэн мэнд олж тогтоосон.
Алга болсон охины ээж нь архины хамааралтай тул охиныг Өмнөговь аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн түр хамгаалах байранд хамгаалалтад авч, аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүргэн биеийн байдлыг үзүүлж байна.