Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүлэгч гишүүдийн ээлжит хурал өчигдөр /2023.05.30/ боллоо. Хуралдаанаар 2023 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн барилдаанд учраа бөхөө нидэрсэн улсын харцага Ш.Уламбаярт МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.5 дахь хэсгийг үндэслэн барилдах эрхийг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэрийг гаргалаа. Түүнийг тухайн барилдааны жаяг дэгийн багийн гишүүдийн дүрмийн дагуух шаардлагыг биелүүлээгүй хэмээн үзсэн аж.
Учраа бөхөө нидэрсэн улсын харцага Ш.Уламбаярын барилдах эрхийг нэг сараар түдгэлзүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.