Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Булгантуяа: Бүх ахмадуудын тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэхээр боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 23 секунд

Долоо хоног бүрийн Даваа гарагт УИХ-д суудалтай намын бүлгүүд хуралддаг. Өнөөдөр өглөөний 10.00 цагт эхэлсэн МАН-ын бүлгийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон цалин, тэтгэврийг нэмэх, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт 100 хувь олгох зэрэг асуудлуудыг хэлэлцсэн.

Тэгвэл бүлэг ирэх долоодугаар сарын 1-нээс эхлэн цалин, тэтгэврийг нэмэх, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт нөхөн олгох, УИХ-ын гишүүдийн тоог 126 байх өөрчлөлт зэргийг дэмжсэн юм. ХНХ-ын сайд Х.Булгантуяагийн мэдээлж буйгаар Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын доод цалин 550 мянган төгрөг байсныг долоодугаар сарын нэгнээс эхлэн 750 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхээр тогтсон аж. Түүнчлэн бүх ахмадуудын тэтгэвэр 10 хувиар нэмэгдэхээр болсон байна. Харин цалинг хоёр үе шаттайгаар нэмэх бөгөөд 7 болон 10 дугаар сарын нэгнээс нэмэх аж. Эхний ээлжинд соёл, спорт, нийтлэг үйлчилгээний ангилалд байгаа төрийн албан хаагч нарын цалинг нэмнэ. Бусад төрийн албан хаагч нарын цалинг хоёрдугаар шатанд нэмэхээр болсон байна.

Эхний ээлжинд соёл, спорт, нийтлэг үйлчилгээний ангилалд байгаа төрийн албан хаагчдын цалинг нэмнэ
Эхний ээлжинд соёл, спорт, нийтлэг үйлчилгээний ангилалд байгаа төрийн албан хаагчдын цалинг нэмнэ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.