Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ФОТО: Түлэнхийн төв ашиглалтад орсноор өндөр өртөгтэй оношилгоо эмчилгээнд гадаад руу явах урсгал буурна

Ангилал
Фото сурвалжилга
Огноо
Унших
0 минут 54 секунд

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэг Түлэнхийн төв өнөөдөр нээлтээ хийлээ. Түлэнхийн төв нь түлэнхий, спортын гэмтэл, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэс засал мэдээгүйжүүлэг, ясны эмгэг согог, нөхөн сэргээх мэс засал, сэргээн засах эмчилгээ, амбулатори зэрэг есөн тасаг, 250 ортой. Түлэгдэл, гэмтлийн яаралтай болон хэвтэн эмчлүүлэх тусламж үзүүлнэ. Жилдээ яаралтай тусламжаар 35,000 – 40,000, амбулаториор 15,000-20,000 үйлчлүүлэгч хүлээн авч, 6000-7000 үйлчлүүлэгчийг хэвтүүлэн эмчилж, 2500-3000 үйлчлүүлэгчид мэс заслын эмчилгээ хийж Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачааллыг 25-30 хувиар, мөн өндөр өртөгтэй оношилгоо эмчилгээнд гадаадад явах урсгалыг бууруулна гэж үзэж байна.

ЕРӨНХИЙ САЙД: Эхлүүлсэн төсөл төсвийн 2-3 жилд дуусдаг байх санхүүгийн тогтолцоонд шилжинэ
ЕРӨНХИЙ САЙД: Эхлүүлсэн төсөл төсвийн 2-3 жилд дуусдаг байх санхүүгийн тогтолцоонд шилжинэ
 
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.