Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын арслан Э.Оюунболдоос гурван удаа допинг илэрч, дахин барилдах боломжгүй боллоо

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 32 секунд

МҮБХ бөхчүүд, хэвлэл мэдээллийн байгууллага, үзэгчидтэй нээлттэй уулзалтыг өчигдөр зохион байгуулсан бөгөөд энэ үеэр цагаан сарын барилдаанд дөрөв давсан 16 бөхийн допингийн шинжилгээний мэдээллийг МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав танилцуулсан юм.

Тодруулбал, "Цагаан сарын барилдаанд дөрөв давсан 16 бөхийн нэг болох улсын арслан Э.Оюунболдоос оксандролон болон метандиенон гэх S1 бүлгийн анаболик стероидын дээрх хоёр бодис илэрсэн бөгөөд уг шинжилгээнд бүдэрсэн бөхөд B сорьцыг шинжлүүлэх эсэхээ 14 өдрийн дотор мэдүүлээрэй гэж тухайн өдрөө мэдээлэл хүргүүлсэн. Утсаа аваагүй учраас зурвасаар мэдээлэл өгсөн. Маргаашаас утас нь холбогдоогүй. Шинжилгээний хуудас дээрх гэрийн хаягаар гурван удаа очиход хүн байгаагүй.

Дөрөв дэх удаа буюу тавдугаар сарын 07-ны өдөр гэрт нь очиж шинжилгээний хариуг өгч гарын үсэг зуруулсан мөн тавдугаар сарын 07-ноос хойш 14 хоногийн хугацаанд B сорьцыг дахин шинжлүүлэх эсэхээ хэлэх ёстой. Гэтэл дээрх хугацаанд нэг ч удаа хариу өгөөгүй учир мэдээллийг нь ил болгож байна. Бөхийнхөө эрх ашгийг хамгаалах үүднээс ирж уулзах болов уу гэж хоёр сарын хугацаанд хүлээсэн боловч ирээгүй" гэсэн юм.

Улиглан учирлахуй буюу номын тухай номлол
Улиглан учирлахуй буюу номын тухай номлол
 
ЦЕГ: “Сонин үнэр үнэртээд амьсгалахад хэцүү байна“ гэх дуудлагаар очиж шалгахад химийн элемент илрээгүй
ЦЕГ: “Сонин үнэр үнэртээд амьсгалахад хэцүү байна“ гэх дуудлагаар очиж шалгахад химийн элемент илрээгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.