Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УБТЗ “Дэлхийн хэмжил зүйн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 44 секунд

Энэ сарын 20-нд “Дэлхийн хэмжил зүйн өдөр” тохиов. Уг тэмдэглэлт өдрийг УБТЗ-ын Техникийн бодлого, стандартчиллын албаны харьяа Хэмжил зүйн төв хоёр дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ. Ингэхдээ замын хэмжээнд хоёр сар гаруйн хугацаанд олон талт, үе шаттай арга хэмжээ зохион байгуулж, энэ өдөр нэгтгэн дүгнэсэн юм. Уг арга хэмжээнд Замын ерөнхий инженер С.П.Старцев, Хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан орлогч дарга Б.Гантөмөр, Замын ерөнхий инженерийн орлогч Ч.Мөнхцоож, ЗТХЯ, СХЗГ, “МТЗ” ТӨХК, “Монголиан транс ложистик” ХХК болон “Таван толгой төмөр зам” ХХК-ийн төлөөлөл оролцов.

УБТЗ-ын Хэмжил зүйн төв нь хэмжлийн үнэн зөв, нэгдмэл байдлыг дотоодод болон олон улсад ижил тэнцүү байгааг хүлээн зөвшөөрүүлэх үүрэгтэй. Мөн олон улсын эталоноос хэмжлийн нэгжийг дамжуулан авч Монгол Улсын хэмжлийн нэгдмэл байдлыг ханган ажилладаг билээ.

2011-2022 оны хооронд УБТЗ-ын хэмжээнд нийт 752 гологдол бүртгэгдсэний 323 буюу 43 хувь нь техникийн хүчин зүйлээс шалтгаалсан байв. Өнгөрсөн онд гарсан 527 дутагдлын 26 хувь буюу 139 нь зүтгүүрийн техникийн эвдрэл, гэмтлээс үүджээ. Тиймээс техникийн хүчин зүйлээс шалтгаалсан гологдол, дутагдал гарахаас урьдчилан сэргийлэх, давтан гаргахгүй байхад үл эвдэх сорил, хэмжил зүйн үйл ажиллагаа чухал ач холбогдолтой юм.

“Дэлхийн хэмжил зүйн өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд ЗТХЯ, СХЗГ, “МТЗ” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Монголиан транс ложистик” ХХК, “Монголиан транс лайн” ХХК зэрэг байгууллагуудыг урьж оролцуулан хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр зорьжээ.

УБТЗ-ын Хэмжил зүйн төвийн чадавхийг олон улсад болон Монголд хүлээн зөвшөөрүүлснээр бүтээгдэхүүний чанар, техникийн үзүүлэлтийг тодорхойлж байгаа хэмжлийн үр дүнг олон улсад шууд хүлээн зөвшөөрч, тээврийн аюулгүй байдал дахь саад тотгорыг багасгаж, эдийн засагт дэмжлэг үзүүлэх чухал ач нөлөөтэй байдаг.

Дашрамд дурдахад, энэ жил Монгол Улсад хэмжил зүйн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа юм.

Г.Занданшатар:  Эхний ээлжид төрийн албаны цалингийн хэт ялгавартай байдлыг арилгаж, суурийг нэмэгдүүлнэ
Г.Занданшатар: Эхний ээлжид төрийн албаны цалингийн хэт ялгавартай байдлыг арилгаж, суурийг нэмэгдүүлнэ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.