Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудын сонгон шалгаруулалт үргэлжилж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 18 секунд

ЭМДҮЗ-ийн 2022 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар Лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудын цахим сонгон шалгаруулалтыг 03 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн зохион байгуулан ажиллаж байна.

Сонгон шалгаруулалтад Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа, тусгай зөвшөөрөлтэй, магадлан итгэмжлэгдсэн, эрх бүхий Лавлагаа шатлалын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх даатгалын байгууллагатай гэрээтэй болон шинээр гэрээ байгуулах өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагууд оролцсон юм.

Журмын дагуу сонгон шалгаруулалтын нэгдүгээр үе шатанд оролцох хүсэлтэй лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудын хүсэлтийг 3 сарын 22-ны өдрөөс цахимаар хүлээн авч, ерөнхий шаардлагын материал илгээх зааварчилгаа, мэдээллээр ханган ажиллалаа.

Нэгдүгээр үе шатны материал хүлээн авах хугацаа 4 сарын 4-ний өдрийн 17:30 цагт дууссан бөгөөд нийт 340 эрүүл мэндийн байгууллага материал ирүүлсэн бөгөөд журмын дагуу үнэлгээ хийхэд 325 эрүүл мэндийн байгууллага тэнцэж, 12 байгууллага ерөнхий шаардлагыг хангаагүй. Сумын эрүүл мэндийн 3 төв материал ирүүлсэн ба үнэлгээ хийгдээгүй болно. Түүнчлэн сонгон шалгаруулалтад оролцогч байгууллагуудад 4 сарын 14, 15-ны өдрүүдэд цахимаар мэдэгдэл хүргүүлэн ажилласан.

Сонгон шалгаруулалтын нэгдүгээр үе шатанд тэнцсэн эрүүл мэндийн байгууллагуудад зориулан хоёрдугаар үе шатны цахим систем (http://selection.1818.mn)-ийн талаар мэдээлэл, зааварчилгаа өгөх сургалтыг 4 сарын 20-ны өдөр зохион байгуулж, сургалтад давхардсан тоогоор 500 эрүүл мэндийн байгууллага цахимаар оролцсон юм.

Хоёрдугаар үе шатанд оролцох эрүүл мэндийн байгууллагуудын материалыг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 05-ны өдрийг дуустал (http://selection.1818.mn) цахим системээр хүлээн авна.

УСЭИОШ-ий тусламж үйлчилгээ үзүүлдэг гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалт
УСЭИОШ-ий тусламж үйлчилгээ үзүүлдэг гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалт
 
Хүний папиллома вирусийн эсрэг вакциныг олон улсаас бага буюу   23 мянган төгрөгөөр хийлгэх боломжтой гэв
Хүний папиллома вирусийн эсрэг вакциныг олон улсаас бага буюу 23 мянган төгрөгөөр хийлгэх боломжтой гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.