Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

Улсын онцгой комиссын хуралдааны дараа нийслэлийн Онцгой комисс хуралдав. 

нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан нийслэлийн үерийн хамгаалалтын байгууламжид холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран үзлэг шалгалтыг явуулж, далан сувгийн засварлалт, хог хаягдал бусад шалтгаанаас үерийн ус чөлөөтэй нэвтрэх боломжийг алдагдуулж байгаа зөрчил дутагдлыг арилгаж шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж ажиллах, Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд мэргэжлийн байгууллагуудын ажиллах хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангуулж, ажлын уялдаа холбоо, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж, үерийн гамшгийн үед шуурхай арга хэмжээ авч ажиллах бүхий л боломжийг хангах ажиллахыг холбогдох байгууллагуудад онцгойлон анхааруулав.

Цаашлаад амралт зугаалгын улирал үргэлжилж байгаа тул иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, аян замд явахдаа сайн мэдэхгүй гол мөрний усанд орохгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг хэвлэл мэдээллийн байгууллага иргэд, олон нийтэд анхааруулж ажиллахыг үүрэг болголоо.

Ж.Батбаясгалан: Үйлчилгээний газруудыг халдвар хамгааллын дэглэм сахиулан үе шаттайгаар нээнэ
Ж.Батбаясгалан: Үйлчилгээний газруудыг халдвар хамгааллын дэглэм сахиулан үе шаттайгаар нээнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.