Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: БЗС-ын устгагдсан, алга болсон гэх мэдээллийг нягтлан шалгахаар Эрүүгийн цагдаагийн газраас ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 7 секунд

Боловсролын зээлийн сантай холбоотой гарч буй мэдээллүүдтэй холбогдуулан өнгөрөгч Баасан гарагт БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийсэн билээ. Энэ үеэр зээлийн сангийн мэдээлэл устгагдсан гэх мэдээллийг ч өгсөн юм. Тэгвэл тус асуудлыг шалгахаар Эрүүгийн цагдаагийн газраас ажлыг хэсэг байгуулагдан ажиллаж эхэлсэн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өгчээ.

Тэрбээр "Улаанбаатар хотын газар олголт, хот төлөвлөлтийг бодохоор гомдмоор, бачуурмаар. Үр хүүхэд, ирээдүй минь үлдэж амьдрах хот. Хайр найргүй, баруун солгойгүй зарсан. Зүү шигдэх зайгүй болтол нь чигжсэн бетонон ширэнгэ. Ийм л хотод бид амьдарч байна. Даанч харамсалтай. Хотынхоо газрыг зарж дуусаад Дархан цаазат Богд уулаа зарсан. Хотхон босгоогүй, ухаж сэндийчээгүй ам гэж энэ ууланд алга. Даанч сайхан Хан уулыг минь сэглээд үлдээлээ. Хэзээ, хэн дарга хэчнээн газар олгосон тухай мэдээлэл ил болсон...

"Өмч хувьчлал" гэх Их луйварт тэд цадаагүй. Газар, Лицензийн наймаандаа бас цадаагүй. 30 жил нүүрс, алт, зэс ухаад бас цадаагүй. Энэ улсыг авлигын намагт живүүлээд тэд цадаагүй. Бүгдээрээ нийлж банк дээрэмдээд ч цадсангүй. Боловсролын зээлийн санг бас цөлмөжээ... Эрээ цээр байхгүй.

"Төр хувцсаа тайчаад түмний дундуур нүцгэн гүйдэггүй юм" хэмээн хэлсэн нэгэн ухаантны үг МУ-ын ЗГ-аас өргөн барьж батлуулсан "Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай" хууль хэрэгжиж эхэлснээр эсрэгээрээ болж байх шиг. Төр хувцсаа тайчаад түмний дундуур нүцгэн гүйж байна. Өнгөрсөн 30 жилийн Монгол төрийн нүүр царай. "Би маргааш ч гэсэн хамаагүй төлчихөж чадна" хэмээн дараа үерүүгээ жишимчгүй нулимж байна.

Бүхэл бүтэн анги давхарга дангаараа нийгмийн баялгийг залгиж байсан дүр зураг дээрх хууль хэрэгжиж эхэлснээр ил тод болж байна. Энэ ажил зогсохгүй

...Боловсролын зээлийн сан

Хөдөө аж ахуйг дэмжих сан

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан

Нийгмийн халамжийн сан

Улсын авто замын сан

Соёл, урлагийг дэмжих сан

Байгаль орчин, уур амьсгалын сан

Мал хамгаалах сан

Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан

Тариаланг дэмжих сан... г.м. МУ-д өнгөрөгч 30 жилийн хугацаанд 40 гаруй тусгай сан байгуулагдаж байсан. Эдгээр сангуудын тухай дэлгэрэнгүй мэдээллүүдийг ирэх өдрүүдэд олон нийтэд ил болгохоор ажиллаж байна.

Дашрамд БЗС-ын устгагдсан, алга болсон гэх мэдээллийг нягтлан шалгахаар Эрүүгийн цагдаагийн газраас ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна" гэжээ.

АН-ын дарга Л.Гантөмөр охиноо БЗС-гийн 127 мянган ам.долларын зээлээр АНУ-д сургаж, хагас тэрбум төгрөгийг дансанд нь хийж өгчээ
АН-ын дарга Л.Гантөмөр охиноо БЗС-гийн 127 мянган ам.долларын зээлээр АНУ-д сургаж, хагас тэрбум төгрөгийг дансанд нь хийж өгчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.