Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-ын дарга Л.Гантөмөр охиноо БЗС-гийн 127 мянган ам.долларын зээлээр АНУ-д сургаж, хагас тэрбум төгрөгийг дансанд нь хийж өгчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд

БЗС-гийн мэдээллийг ил болгож, 1997-оос хойшхи зээлийн бүх дүнг нэгтгэж зарлаад буй. Эдгээр нэрс дунд зарим улс төрчид болон тэдний хамаарал бүхий хүмүүсийн нэрс багтсан нь олон нийтээс ихээхэн шүүмжлэлийг хүртэж буй. Тухайлбал, БСШУ-ны сайд асан, АН-ын дарга Л.Гантөмөрийн охин Хулан нь АНУ-ын Брауны их сургуульд мэдээллийн технологи, компьютерийн шинжлэх ухаан чиглэлээр 127 мянган ам.долларын зээл авч суралцсан байдаг. Түүнчлэн аудитын дүгнэлтээр сургалтын төрийн сан нь зарим суралцагчдад сургалтын төлбөр дээр амжиргааны зардлыг илүү олгсоон зөрчил илэрч байжээ. Эдгээр суралцагчдын нэрс дунд Г.Хулан нь мөн л багтсан байх бөгөөд хоёр ижил нэхэмжлэлээр давхардуулж 4 удаа гүйлгээ хийж 151.000 доллар (500 гаруй сая төгрөг) илүү олгосон хэмээн дурджээ. Л.Гантөмөр тухайн үед БСШУ-ны сайд байв.

May be an image of ticket stub and text

Элчин сайд асан З.Батбаяр БЗС-гаас 6 мянган ам.долларын зээл авч, Нидерландад сурчээ
Элчин сайд асан З.Батбаяр БЗС-гаас 6 мянган ам.долларын зээл авч, Нидерландад сурчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд