Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нямхүү: Нийт 357 хүнд хийсэн шинжилгээнд коронавирус илрээгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал,  тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 

Өчигдөр ХӨСҮТ-ийн 2, Дархан-Уул аймгийн нэг лабораторид нийт 357 хүнд коронавирусний шинжилгээ хийлээ. Бүх шинжилгээний хариунд коронавирус илрээгүй. 

Үүнийг задалж хэлбэл ажиглах байранд тусгаарлагдсан Токио-УБ чиглэлийн тусгай нислэгээр ирсэн 261 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 66 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д хяналтанд байгаа 7 хүний шинжилгээ, тандалтын 6 сорьцонд  шинжилгээ хийхэд бүх шинжилгээний хариу сөрөг гарсан. 

Мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 23 сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Нийт батлагдсан тохиолдол 220 байна. Үүнээс эдгэрсэн 175 тохиолдол байна.

Одоо эмчилгээнд 45 хүн байна. Биеийн байдлын хувьд 34 хөнгөн, 11 хүндэвтэр хүн байна.

Хятадын эрдэмтэд шинэ төрлийн вирус илрүүлжээ
Хятадын эрдэмтэд шинэ төрлийн вирус илрүүлжээ
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.