Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сүхбаатар аймагт шуурганаар малд явсан 30 гаруй хүн сураггүй болоод байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

УЦУОШГ: Орхон-Сэлэнгийн сав газраар нойтон цас орж, цасан шуурга шуурнаӨнгөрсөн шөнө Сүхбаатар аймгийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурч байгалийн онц аюултай үзэгдэл боллоо. Шуурганы үеэр малынхаа араас явсан 30 гаруй хүн ор сураггүй алга болоод байна. Аймгийн онцгой комисс иргэдийг эрэн хайх ажлыг яаралтай эхлүүллээ.

Шуурганы улмаас Баруун-Урт хотын ундны усыг хангадаг Шовдолын худаг цахилгаангүй болж аймгийн төв ундны усгүй болоод байна. Иргэдэд нөөц ус хүргэх ажил эхэллээ. Мөн Сүхбаатар аймгийн 5 сум бүхэлдээ цахилгаангүй болоод байна.

Шөнийн шуурга зарим үед 30 метр секунд хүрч их хэмжээний хохирол учрууллаа. Олон тооны мал хорогдож, байшин барилгын дээвэр, хашаа нурсан байдалтай байна. Одоогоор хохирлын хэмжээг тогтоогоогүй байгаа юм.

Шуурга одоог хүртэл ширүүн хэвээр байна. Урд сумдын малчин ард иргэд сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Мөн Өндөрхаан Мөнххаан чиглэлийн автозам гурван хэсэгт зорчих боломжгүй байгаа тул хөдөлгөөнийг хаажээ. Үдээс хойш гэхэд нээхээр тооцсон байна.

Маргааш Улаанбаатарт 15 хэм дулаан
Маргааш Улаанбаатарт 15 хэм дулаан
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.