Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүл мэнд, цагдаагийн алба хаагчдад туулах чадвар сайтай автомашин гардууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 12 секунд


Нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах ажлын хүрээнд хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар нийслэлийн Цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн газар, Эрүүл мэндийн газарт туулах чадвар сайтай, бүрэн тоноглогдсон 90 ширхэг автомашиныг Сүхбаатарын талбайд гардуулан өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Аюул, гамшиг тохиолдоход хамгийн түрүүнд цагдаа, онцгой, эмнэлгээ дууддаг. Эдгээр байгууллагыг ажиллах нөхцөл боломжоор нь сайтар хангасны үр дүнд ард иргэдээ хамгаалах, аюул ослоос урьдчилан сэргийлэх чадна. Аюулгүй хот болох зорилтын хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлуудын маань нэг энэ. Цаашид ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд аюулгүй байдлыг сахин хамгаалж буй албан хаагчдынхаа ажиллах нөхцөлийг сайжруулахад онцгой анхаарч ажиллах болно” гэсэн юм.

Нийслэлийн Цагдаагийн газрын дарга хурандаа Д.Ядамдорж “Одоогийн байдлаар иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийслэлийн Цагдаагийн газарт өдөрт 65 автомашин дуудлагаар ажилладаг. Өнгөрсөн 2012 онд парк шинэчлэлт хийж байсан ч эдгээр автомашины гүйлтийн хугацаа дууссан. Нийслэлийн Цагдаагийн газарт 40 автомашинаар парк шинэчлэлт хийгдснээр дуудлагын хугацаа 15-20 минутаар багасч байна. Ард иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хангаж ажиллах нөөц бололцоогоор хангаж байгаад нийт цагдаагийн байгууллагын өмнөөс талархаж байгаагаа хэлье. Сүүлийн 20 жилийн хугацаанд цагдаагийн  байгууллагад хийгдээгүй хөрөнгө оруулалт хийгдлээ” хэмээлээ.

“Яаралтай түргэн тусламжийн дуудлагыг 20 минутад хүлээн авдаг. Эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр бүрэн тоноглогдсон 40 ширхэг автомашиныг хүлээлгэж өгснөөр яаралтай түргэн тусламжийн дуудлагыг 10-15 минутад багтааж хүлээн авах бүрэн боломжтой болж байна” хэмээн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Төмөрбаатар онцлон хэллээ.


Охидод зориулсан гар утасны
Охидод зориулсан гар утасны "ОКИ" аппликейшн нээлтээ хийлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.