Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Маралмаад холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж, анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг ХЭВЭЭР үлдээлээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 14 секунд

Долоон машин мөргөж, хоёр хүүхэд гэмтээсэн зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаад анхан шатны шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах, зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах ял ногдуулсан билээ. Харин уг шийдвэрийг Ч.Маралмаа болон түүний өмгөөлөгч нар эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд шүүх хурал нь өнгөрөгч тавдугаар сарын 9-ны өдөр болох байсан боловч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм. Харин өнөөдөр шүүх түүний гомдлыг хэлэлцээд, анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Сануулахад, Ч.Маралмаа болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралд хэргийг мөрдөн байцаалтад буцаах саналтай оролцсон байдаг. Учир нь хохирогч охины гэмтэл хүндэвтэр гэж гарсан бөгөөд үүнтэй санал нийлэхгүй. Түүний эцэг, эхийн асаргаа сувилгаа муу байснаас халдвар авсан гэж үзэн дахин шинжээч томилуулж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах байр сууриа илэрхийлсэн байдаг.

Нью Прогресс Группын “Алтайн зам“ ХК ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарлаа
Нью Прогресс Группын “Алтайн зам“ ХК ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарлаа
 
Эрт илрүүлэх үзлэгт ХОЁР жилд нэг удаа орох боломжтой
Эрт илрүүлэх үзлэгт ХОЁР жилд нэг удаа орох боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.