Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал ирэх сарын 10-ны өдөр хүртэл хойшиллоо. Тодруулбал, өнгөрсөн оны аравдугаар сарын 10-ны өдөр БЗД-ийн 26 дугаар хороонд зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаагийн шүүх хурал өнөөдөр /2023.01.24/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд 11:00 цагаас хаалттай болохоор товлогдсон байсан юм. Гэвч Ч.Маралмаа нь өөрийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямаас татгалзсан тул шүүх хурлыг ийнхүү хойшлуулж байгаа аж.
Тэрбээр, өмнөх урьдчилсан хэлэлцүүлгээр хохирогч охины гэмтэл хүндэвтэр гэж гарсантай санал нийлэхгүй, эцэг, эхийн асаргаа сувилгаа муу байснаас халдвар авсан гэж үзэн дахин шинжээч томилуулж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах байр сууриа илэрхийлээд байсан юм.