Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ховд аймгийн Цэцэг, Жаргалант сум руу орох, гарах хөдөлгөөнийг ТҮР ХЯЗГААРЛАВ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 56 секунд


Тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол гарсантай холбогдуулан Ховд аймгийн Жаргалант, Цэцэг сумдын нутаг дэвсгэрээс гарах орох зорчих хөдөлгөөнийг зургадугаар сарын 29-ны 22:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлажээ.

Ховд аймагт Цэцэг сумаас зургадугаар сарын 28-ны өдөр яаралтай тусламжаар ирсэн 27 настай иргэн Г-д гоц халдварт тарваган тахал өвчний шинж тэмдэг илэрч, урьдчилсан шинжилгээгээр тус өвчнөөр өвчилсөн болох нь тодорхойлогдсон байна. Одоогоор шинжилгээний сорьцийг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд илгээсэн бөгөөд өнөөдөр албан ёсны баталгаат хариу гарах юм.

Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, мэргэжлийн байгууллагуудын онцгой нөхцөл байдлын үед шуурхай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох шийдвэрүүдийг гаргажээ.

  • Ховд аймгийн Жаргалант, Цэцэг сумдын нутаг дэвсгэрээс гарах орох зорчих хөдөлгөөнийг зургадугаар сарын 29-ны 22:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлажээ.
  • Аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабыг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг даалгалаа.
  • БОЭТ-д хэсэгчилсэн хөл хорио тогтоож, тухайн өвчтөний нэг, хоёрдугаар зэргийн хавьтагчийг тодорхойлж, тусгаарлалтад авахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгосон юм.
  • Мөст, Алтай, Мөнххайрхан сумдад тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдээлэл түгээх, Цэцэг суманд шаардлагатай шуурхай арга хэмжээ авч ажиллах зэрэг шийдвэрийг гаргалаа.
  • Мөн энэ үеэр иргэд тарвага, тарваганы гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх, хот суурин газарт нэвтрүүлэхгүй байхыг холбогдох байгууллагаас анхаарууллаа.

Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаажээ
Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаажээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.