Баянзүрх дүүрэг 2022 онд "Бидний гудамж" төслийг амжилттай хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгчээ. Тодруулбал тус дүүргийн 9-р хороо, Шархад орчимд 10 жилийн турш хогийн жалга байсан хэсгийг сонгон тохижуулж, бүх насныхан амарч, зугаалах боломжтой гудамж талбайг бий болгосон юм. Тэгвэл тус төсөл бусад аймгууд болон нийслэлийн хэмжээнд жишиг болон хэрэгжиж байна.
нэ талаар БЗД-ээс "Яагаад томоохон гэж нэрлэх болсон гэвэл, дүүрэг орон нутгийн хувьд аж ахуйн ажлыг илүүтэй анхаардаг ч төсөв, хөрөнгө зарж гоё тохижилт хийх боломж хомс. Гэхдээ дүүргийн удирдлагын багаас "Яагаад гэр хорооллын иргэд хашаанаасаа гараад сайхан тохижилттой талбай, гудамжтай байж болохгүй гэж" үзэн төслийг хэрэгжүүлэхээр болсон. Өнөөдөр тус дүүргийн 9, 17, 34-р хорооны иргэд болон залуусын очих дуртай газрын нэг болжээ.
Дулааны улирал ирж буй тул хүүхэд залуус спортоор хичээллэж, ахмадууд хашаа хороогоо янзалж, мод тарьж, гэр хороололд байгаа "БИДНИЙ ГУДАМЖ"-аа тордож байна. Цаашлаад энэ төслийг бусад дүүргүүд, аймгууд хүртэл хэрэгжүүлж жишиг болгож автомаштнгүйч, ээлтэй гудамжийг бий болгоод эхэлжээ. Байгаа цаг үедээ түүхийг бүтээж, хийвэл хийсэн шиг хий гэдэг шиг манай дүүргээс ээлтэй орчныг бүрдүүлэхийн тулд гаргасан 3Х3, "Бидний гудамж", орц гарц чөлөөлөлт, гарааш буулгаж тохижилтын ажлууд нийслэл, улс, дүүргүүдийн хэмжээнд жишиг болж, ажил хэрэг болж байгаад дүүргийн удирдлагуудын зүгээс дэмжиж, талархалтай хандаж байна" гэх мэдээллийг өглөө.