“Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 19 дэхь өдрөө үргэлжилж байна. Өчигдрөөс хэргийн нотлох баримтуудыг шинжлэн судалж эхэлсэн билээ. Өнөөдөр шүүгдэгч Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаяр Мон Роуд компаниуд давуу байдал бий болгосон гэх хэргийн нотлох баримтыг товчоор шинжлэн судалсан юм.
Хохирогч иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэг өгсөн Б.Цолмонтуяа нь тухайн үед Сангийн яамны мэргэжилтнээр ажиллаж байжээ. Тэрбээр 2017 оны тавдугаар сард өгсөн мэдүүлэгтээ "Халзанбүргэдэй Солонготын даваа чиглэлийн 100 км автозамын ажил бол шинээр баригдах замын жагсаалт руу тодорхой төсөвт өртөггүйггээр шилжиж орсон байсан. Үүний шалтгаан нь төсөвт өртгийг 43.6 тэрбум төгрөг болгон нэмэгдсэн. Шинжээч нарын дүгнэлтээр уг замын 44.3 тэрбум төгрөгөөр барих боломжтой байсан тул зөрүү болох 2 тэрбум 35 сая төгрөгийг нэхэмжилж байна" гэжээ.