Баянзүрх дүүргийн удирдлагын баг сар бүр иргэдтэй уулздаг. Уулзалтаар 14-р сургуулийн дэргэд байрлах Шунхлай шатахуун түгээх станцтай холбоотой санал хүсэлт ихээр ирдэг. Тиймээс дүүргийн удирдлагын баг, элч ГҮЕГ нар газар дээр нь ажиллалаа. Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх,
"Шунхлай компани бол үндэсний хэмжээний том компани. Тэр ч утгаараа нийгмийн хариуцлагаа ухамсарлаж заавал сургуулийн хажууд колонкоо байлгахгүйгээр нүүлгэн шилжүүлэх боломжтой гэж харж байгаа. Магадгүй одоогийн энэ газрыг өөр газраар сольж, оронд нь Баянзүрх дүүрэгт тулгамдсан цэцэрлэг, сургууль, эмнэлэг, ногоон байгууламж гээд шийдвэрлэх боломжтой гэж харж байгаа" гэв.
Мөн "Шунхлай ШТС-ын зүгээс Засаг даргын тавьсан санал хүсэлтийг холбогдох захирал удирдлагууддаа танилцуулж эргээд хариу хүргүүлэхээ мэдэгдлээ" гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.