Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагааг дэмжчихээд УИХ өөрөө татан буулгах гэж байгааг юу гэж ойлгох вэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 4 секунд

Хууль зүйн үндэсний хүрээлэнг татан буулгах тогтоолыг өчигдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороо дэмжсэн билээ.

Тэгвэл, тус хүрээлэн нь Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэд 2002 оноос үйл ажиллагаа явуулж, Засгийн газраас боловсруулж байгаа хуулийн төслүүдэд судалгаа хийх, УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслүүдэд судалгаа хийх, санал өгөх ажлыг зохион байгуулдаг хуулийн бодлогын байгууллага юм.

Гэтэл Хууль зүйн байнгын хорооны гишүүд тус хүрээлэнг татан буулгах, УИХ-ын дэргэдэх Парламентын судалгааны төвд нэгтгэх тогтоолыг дэмжин өнөөдрийн ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсонтой холбогдуулан УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Б.Энхбаяр Хууль зүйн үндэсний хүрээлэнг татан буулгах агуулгыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж мэдэгдэл гаргажээ.

Тодруулбал тэрбээр мэдэгдэлдээ "Намайг УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанд өчигдөр оролцох үеэр Хууль зүйн байнгын хороо хуралдаж, "Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжсэн байна. Үүнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хууль, тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчллөт оруулах тухай хуулийн төсөлд зарчмын олон өөрчлөлт оруулсан байгаагийн нэг нь хуулийн орчуулгын асуудал юм. Энэ үүргийн Засгийн газар, тэр дундаа ХЗДХЯ-ны харъяа Хууль зүйн үндэсний хүрээлэн хариуцахаар Хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Гэтэл одоо "Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоол" гаргаж УИХ өөрөө уг хүрээлэнг татан буулгаж байгааг юу гэж ойлгох вэ? Хуульчдыг давтан сургах асуудлыг УИХ хариуцах уу" гэсэн агуулга бүхий мэдэгдлийг гаргаад буй юм.

Г.Мөнхсүх: IT парктай байгуулсан “Өргөө“ кино театрын түрээс нэртэй дээрмийн гэрээг цуцлах гэхээр ТӨБЗГ-аас “Та нар Анандтай үзээд сайнаа үзэхгүй, боль“ гэдэг
Г.Мөнхсүх: IT парктай байгуулсан “Өргөө“ кино театрын түрээс нэртэй дээрмийн гэрээг цуцлах гэхээр ТӨБЗГ-аас “Та нар Анандтай үзээд сайнаа үзэхгүй, боль“ гэдэг
 
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГ: Нас барсан иргэн ДОХ-ын халдвар дамжуулах боломжгүй хүн байсан учраас задлан хийсэн эмч болон бусад үйлчлүүлэгчдэд ХАЛДВАР ДАМЖИХ ЭРСДЭЛ БАЙХГҮЙ