Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Төрийн 4332 нэгж дээр аливаа нөлөөллийг таслан зогсоох ёс зүйн зөвлөл ажиллана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 28 секунд

УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан хуралдаж эхэллээ. Хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг олон улсын нийтлэг стандартыг судалж, олон нийтийн саналыг нэгтгэн боловсруулсан байдаг. Шатыг дээрээс нь эхэлж шүүрддэг. Шүүр ажиллагаа бол доороо бужигнуулах биш дээрээс нь эхэлж болох болохгүйг шүүрдэх хэрэгтэй. Ёс зүйн тухай хууль үүн рүү чиглэгдэж байгаа. Энэ хуулиар УИХ-ын гишүүдээс авхуулаад төрийн өндөр албан тушаалтнууд зээл авахад нөлөөлөх, өөрсдийн төрөл төрөгсөд хамаарал бүхий этгээдийг томилуулах, хувийн ашиг сонирхлын үүднээс нөлөөлөх үйлдэл гаргавал үүнийг ёс зүйн зөрчил гэж үзэж, УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах хүртэл хариуцлагын механизмыг ёс зүйн дүрмээр бий болгосон. Төрийн 4332 нэгж дээр ёс зүйн зөвлөл ажиллана. Ёс зүйн зөвлөл гурван талт байдлаар хяналт тавина. Аливаа нөлөөллийг таслан зогсоох ёс зүйн зөвлөл бүх шатанд ажиллана" гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэвлэл мэдээллийн байгууллагын ажилчдад МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
УИХ-ын дарга Г.Занданшатар хэвлэл мэдээллийн байгууллагын ажилчдад МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
 
Т.Ням-Очир: Улсын хэмжээнд бүх сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг шинэчлэхэд 160-180 тэрбум төгрөг шаардлагатай
Т.Ням-Очир: Улсын хэмжээнд бүх сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг шинэчлэхэд 160-180 тэрбум төгрөг шаардлагатай
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.