Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ковид-19 халдварын тандалт, судалгааны тойм

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 47 секунд

1. Швейцарийн судлаачид коронавируст халдварын гэр бүлийн доторх халдварлалтыг судлахаар 1339 өрхийн 2766 хүмүүсийг хамруулан судлахад эхний долоо хоногт гэр бүлийн гишүүдийн 4.8%, хоёр дахь долоо хоногт 8.5%, гурав дахь долоо хоногт 10.9%, дөрөв дэх долоо хоногт 6.6%, тав дахь долоо хоногт 10.8%-д COVID-19-ийн эсрэг бие илэрчээ.
2. Бельгийн төв эмнэлгийн 3056 ажилтанд коронавируст халдварын эсрэг бие илрүүлэх шинжилгээ хийхэд 6.4%-д IgG эсрэг бие илэрчээ. Эсрэг бие илэрсэн ажилтнуудын 15%-д ямар ч шинж тэмдэг илрээгүй гэж мэдэгджээ.
3. Хятад, Итали, Япон, Сингапур, Канад, Өмнөд Солонгос зэрэг улс орнуудын тархвар судлалын мэдээлэлд үндэслэн COVID-19-ийн тархалт наснаас хамааралтай эсэхийг математик загварчлалаар судлахад 20-оос доош насны хүмүүсийн халдварын өртөмтгий байдал нь 20-оос дээш насны насныхнаас 2 дахин бага байсан бол 70-аас дээш насныхны 69% нь халдварт өртөмтгий байжээ.
4. Судлаачид Европ, Хойд Америк, Азийн зарим оронд коронавируст халдварын мэдэгдэхүйц бууралтыг хөл хорио, хөдөлгөөн хязгаарлалт болон сүргийн дархлаатай холбон тайлбарласан.
5. АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвд бүртгэгдсэн коронавируст халдварын 1 406 098 тохиолдлын мэдээллийг судлахад нийт тохиолдлын 32% нь зүрх судасны эмгэг, 30% нь чихрийн шижин, 18% нь уушигны архаг өвчтэй байв. Эдгээр хүмүүс архаг хууч эмгэггүй хүмүүстэй харьцуулахад эмнэлэгт хэвтэх нь 6 дахин, нас баралт 12 дахин их байна.
6. Вашингтоны их сургуулийн эрдэмтэд хүн бүр амны хаалт зүүхгүй бол АНУ-д 10 сарын 1 гэхэд 180 000 орчим хүн эндэх эрсдэлтэй гэсэн тооцооллыг хийжээ. Хэрэв хүн амын 95% нь амны хаалт зүүвэл энэ тоо 146 000 орчим болж буурна гэжээ.
7. АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв нь КОВИД-19 вирус болон томуугийн А, В хүрээний вирусийг зэрэг илрүүлдэг тест бүтээжээ. Коронавирусийг илрүүлэх шинжилгээний явцад томуугийн вирусийг илрүүлэх боломжтой ажээ. Энэ нь цаг хугацаа болоод эдийн засгийн хувьд нөөцийг хэмнэх чухал ач холбогдолтой, мөн зөв оношлох, эмчилгээг зөв хийхэд чухал гэжээ.

СОНГУУЛЬ 2020: Үнэмлэхүй ялалт байгуулсан МАН ямар АМЛАЛТ ӨГСӨН БЭ
СОНГУУЛЬ 2020: Үнэмлэхүй ялалт байгуулсан МАН ямар АМЛАЛТ ӨГСӨН БЭ
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.