Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-аас 11, АН-аас 2 эмэгтэй гишүүн сонгогдов

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 47 секунд

Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлын 76 гишүүнийг сонгох 8 дахь удаагийн сонгууль өчигдөр амжилттай болж, урьдчилсан дүнг шөнийн 2 цагт гаргаж дууслаа. 

Тэгвэл энэ удаагийн парламентад 13 эмэгтэй гишүүн сонгогдоод байна. Тодруулбал,

МАН-аас нэр дэвшсэн: 

  1. Д.Сарангэрэл,
  2. Х.Булгантуяа,
  3. Б.Баярсайхан,
  4. Ц.Мөнхцэцэг,
  5. Г.Мөнхцэцэг,
  6. Ч.Ундрам, 
  7. Д.Өнөрболор,
  8. Б.Саранчимэг,
  9. М.Оюунчимэг,
  10. Б.Жаргалмаа,
  11. П.Анужин нар сонгогдсон бол  

АН-аас С.Одонтуяа, А.Адьяасүрэн нар сонгогдоод байна. 

Улмаар урьдчилсэн дүнгээр парламентын гишүүдийн 17%-ийг эмэгтэй гишүүд эзлээд байна. 

2012 оны сонгуулиар 11 буюу нийт гишүүдийн 14.4 хувийг эмэгтэй гишүүн эзэлж байсан бол 2016 оны сонгуулиар хамгийн их буюу 13 эмэгтэй гишүүн парламентад ажиллаж байжээ. 

333 хүнд шинжилгээ хийхэд нэг иргэнээс Ковид-19 илэрлээ
333 хүнд шинжилгээ хийхэд нэг иргэнээс Ковид-19 илэрлээ
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц