Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ш.Энхийн-Одын нэр NBA-н драфтад албан ёсоор байршлаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 50 секунд

Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Шаравжмцын хүү Ш.Энхийн-Од АНУ-ын оюутны сагсан бөмбөгийн лигт Монголоос анх удаа тоглосон. 21 настай тэрбээр ирэх улиралд “Дэйтон” их сургуулийн багт тоглохгүй байхаар шийдсэн юм. Улмаар Ш.Энхийн-Од агенттай болж, NBA-ийн драфтад нэрээ өгсөн билээ.

Монгол тоглогч NBA-ийн драфтад нэрээ анх удаа өгч, шинэ тоглогчийн сонгон шалгаруулалтад оролцохоор болсон нь энэ.NBA-ийн драфтад түүний нэр албан ёсоор байршлаа. Ингэснээр монголчууд мэргэжлийн сагсан бөмбөгийн хамгийн алдартай лигт монгол хүн тоглохыг харах мөч улам ойртлоо.

NBA-ийн драфт 2023 оны зургаадугаар сарын 22-нд АНУ-ын Нью-Йорк хотод болно.

ШУУД: “Хөгжлийн банк“-ны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 11 дэх өдрөө үргэлжилж байна
ШУУД: “Хөгжлийн банк“-ны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 11 дэх өдрөө үргэлжилж байна
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.